09.00 цагт: Хууль сахиулахын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд болно. Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам хамтран зохион байгуулна.
09.00 цагт: Ногоон хөгжлийн тэргүүлэх чиглэл, Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийн саад бэрхшээл, ногоон хөгжлийг дэмжих түншлэлийн хөтөлбөр, хөрөнгө босгох асуудлаар зөвлөлдөх уулзалт Чингис зочид буудалд болно. Утас: 88008075
10.00 цагт: Хил Хамгаалах Ерөнхий Газарт гэрээт хилчний анхан шатны сургалтад хамрагдах хугацаат цэргийн алба хаагч, иргэдийн сонгон шалгаруулалат эхэлнэ.
10.30 цагт: Хөрөнгө оруулалтын газар болон Монгол улсад төр хувийн хэвшлийн түншлэлийн чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа ЖАЙКА байгууллага хамтран “Монгол улсын ТХХТ-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх” семинар зохион байгуулна. Семинар Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно.
11.00 цагт: “Авто зам экспо-2016” олон улсын үзэсгэлэн, бага хурал “Шангрилла” зочид буудалд нээлтээ хийнэ. Утас: 62263180, 99996308
11.00 цагт: Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралуудтай үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаа Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 99081393, 88112919
11.00 цагт: Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн засаг дарга нарын хамтарсан хурал Хангарди ордны 14 давхарт болно. Хурлаар дүүргүүд тулгамдаж байгаа , яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа танилцуулж, хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэнэ. Утас: 325044 88781218
11.00 цагт: Иргэний боловсрол хичээлээр шашны үзэл сургадаг уу, түүхийн хичээлийн сурах бичигт гарсан даалгавруудын талаар сургалтын хөтөлбөр боловсруулагч, багш нар бодит мэдээлэл өгөх хэвлэлийн хурал “Монгол Ньюс” Мэдээллийн төвд болно.
11.00 цагт: Монголын Уулчдын Үндэсний Холбооны Ерөнхийлөгч Б.Тулга болон шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд 2016-2020 оны стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, 2016 оны календарчилсан төлөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ. Үйл ажиллагаа Эрүүл мэнд, спортын яамны харъяа Биеийн тамир, Спортын хөгжлийн төвд болно. Утас: 88109660
11.00 цагт: “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн зөвлөлдөх анхдугаар хуралдаан “Ove Event Hall”-д болно. Утас: 80907071, 96691679
11.00 цагт: “Барилгын бартерын бирж” ийн нээлт Гандирс цогцолборын 4 давхарт болно.
11.30 цагт: Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан нийслэл, дүүргийн Цэргийн штабууд иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, “Ахмад, залуучуудын 3 үеийн уулзалт” Соёлын төв өргөөнд болно. Утас: 99077535
11.30 цагт: УИХ ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр “Монгол Ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа…
11.30 цагт: Онцгой байдлын ерөнхий газарт Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Австри Улсын “Розенбаур Интернейшнл Аг” компаниас Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, захиалгаар нийлүүлэгдэж байгаа аврах, гал унтраах ажиллагааны 16 автомашин, дагалдах хэрэгсэл, мөн 2015 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Номин трейдинг” ХХК-ийн нийлүүлсэн 4,6 тэрбум төгрөгийн өртөгтэй БНСУ-д үйлдвэрлэгдсэн гал унтраах тусгай зориулалтын 12 автомашин зэрэг нийт 28 автомашиныг аймаг, нийслэлийн Онцгой байдлын хэлтэст хуваарилан хүлээлгэн өгөх ажиллагаа болно. Утас: 99007969, 99249813, 262073
11.50 цагт: Хөдөлмөрийн Үндэсний Намын байранд шинэ гишүүд дэмжигчдийн уулзалт болох бөгөөд намын дарга С.Ганбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. /Хаяг: Эрүүл Мэндийн яамны урд талд/ Утас: 99063282
12.00 цагт: Орчуулагч Ц.Гомбосүрэнгийн орчуулсан дэлхийн сонгодог уран зохиол Достоевскийн “Хөвүүн заяа”, Юрий Трифоновын “Үйлтэй байшин” номын нээлтийн үйл ажиллагаа “Азхур” номын их дэлгүүрт болно.
12.00 цагт: Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорногвь аймгуудад баригдах цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийн зээлийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээ ICC цамхагийн /”Blue Sky” зүүн урд/ 17 давхарт болно.
12.00 цагт: “Увс цахилгаан станцын концессын гэрээнд гарын үсэг зурах” арга хэмжээ Засгийн газрын XI байр буюу Хөрөнгө оруулалтын газарт болно. “Увс аймгийн цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам барих” төсөл нь концессын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хэрэгжих бөгөөд концессын гэрээний хугацаа нь 30 жил байна.Төслийн санхүүжилтийг ХБНГУ-ын “И Си Эй” сан болон төслийн хөрөнгө оруулагч нарын хөрөнгө оруулалтаар цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах юм. Утас: 99086480
13.00 цагт: Ногоон хөгжлийн түншлэлийг дэмжих нь зөвлөлдөх уулзалтын хэвлэлийн хурал Чингис зочид буудалд болно. Утас: 88087817, 99106727
13.00 цагт: Нийслэлийн БЗД-ийн хөдөлмөрийн хэлтсээс 2015 онд хийсэн ажлын тайлан болон 2016 онд хийх төсөл хөтөлбөрүүдээ танилцуулна. Дүнжингарав худалдааны төвд болох тус арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцоно.
14.00 цагт: Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ Төрийн ордонд болно. Хөдөлмөрийн сайдын санал болгосноор хоёр тал харилцан тохиролцож байгуулж буй энэхүү санамж бичиг нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 50 тэрбум төгрөгийг бичил бизнес эрхлэгч аж ахйжн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох механизмыг бүрдүүлэхэд чиглэж буй юм. Нийслэл, дүүрэг хороо, аймгийн төвийн бичил үйлдвэрлэл эрхлэгч иргэн, бизнесийн бүлэг, аж ахуйн нэгжид 20 хүртэл сая төгрөгийн 9,0 хувийн хүүтэй зээлийг 5 хүртэл жилийн хугацаатай олгох ажлыг Хөдөлмөрийн хэлтсүүд, жижиг дунд үйлдвэрийн алба, мэргэжилтэн хамтран зохион байгуулах юм байна. Утас: 91915340