Малчид тариаланчдын анхааралд:
Өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа нутгийн төв хэсгээр бороо үргэлжлэн орох тул Орхон-Сэлэнгийн сав, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаас эх авсан голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа, иймээс үер усны аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.
2013 оны 07 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.