“Мүүн”-ийн байгууллагаас тайлбар хийжээ

moon...-1024x581Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Мүүний шашинтай холбоотой олон баримтуудыг дэлгэж, олныг цочирдуулсан.

Тухайлбал, хүүхдүүдээр худлаа хэлүүлж бараа заруулан, хөдөлмөрийг нь шулдаг, залуусыг гэрээслэл бичүүлэн, ухсан нүхэнд авсанд хэвтүүлээд шороогоор булдаг, хүний наймаа эрхэлдэг гэх зэрэг мэдээллүүд нийгмийг сэрдхийлгэн, уг шашны талаар олон хүнд нэгийг бодогдуулсан билээ.

Тэгвэл Монгол дахь Мүүний шашны байгууллагаас дээрх үйлдлүүдийнхээ талаар тайлбар хийжээ.

Уг тайлбарт “Энэ үйлдэл нь Хүндэт Док. Сан Мён Мүүны сургаальд огт байхгүй, уламжлалт албан ёсны зан үйл биш юм. Тухайн семинарын хариуцагч энэ хөтөлбөрийг санал болгож хийгдэж байсан юм. Хөтөлбөрийг “Дахин амьдрал” гэж нэрлэж байсан. Энэ хөтөлбөр хэсэгхэн хугацаанд л хийгдсэн.
2001 он, 2002 оны зуны семинарын 1 өдрийн хөтөлбөр бөгөөд үүнээс хойш огт хийгээгүй болно!! Монгол хүний амьдралыг үзэх үзэлд таарахгүй, итгэгч нарын эсэргүүцэл байсан учраас энэ зан үйлийг хийхээ больсон. Монголын сүмээс өөр ямар ч оронд хийж байгаагүй юм.
Тиймээс 2002 оноос хойш манай гишүүн болсон хүмүүс энэ талын мэдээлэл байхгүй ба энэ үйл ажиллагаанд бага насны хүүхдүүдийг оруулж байгаагүй.
Тухайн семинарын хөтөлбөрийг явуулдаг хүмүүс ямар шалтгаанаар хийх болсоныг дурдах нь дээр байх.
Зүгээр л хүн булж үзмээр санагдаад хийгээгүй юм.
Ер нь залуу хүн үхэх талаар ойлголтгүйгээр амьдралдаа болчимгүй алдаа маш ихээр гаргадаг. Мөнх л амьдрах юм шиг. Гэтэл өөрийнхөө амьдралын төгсгөлийг нь төсөөлж үзсэнээрээ би амьдралдаа ямар буруу зүйл хийсэн, юунд харамсаж байгаа цаашдаа хэрхэн зөв амьдарлыг бүтээх талаар шинэ шийдвэр гаргах боломжийг үүгээр дамжуулан хийж байсан юм.
Алдар Stephen Covey нэгэнтээ хэлсэн байдаг. Амьдралынхаа төгсгөлийг мэдэрч харж, төсөөлж чадсанаараа ирээдүйн амьдралын зорилго чиглэлээ зөв тодорхойлох боломжтой гэсэн байдаг.
Энэ хөтөлбөр хийсний дараа зарим хүмүүсийн амьдралыг үзэх үзэлд асар том сайн өөрчлөлт орж байсныг тухайн үеийн хүмүүсийн сэтгэдэлээс сонсож байсан. Зарим хүмүүс юу ч мэдэрч ойлгоогүй тохиолдол ч бий.
Бас нэгэн зүйлийг тайлбарлахад хайрцаганд хийгээд шороогоор булаад орхидог, бүтэн биеээр нь цагаан даавуу ороодог гэдэг нь ташаа мэдээлэл юм. Дээрээс нь зөвхөн тухайн хүнд сонсогдохоор ганцхан хүрз шороо асгадаг. Мэдээллийг хүмүүс өгөхдөө маш ихээр гуйвуулан нэмж хачирлаж өгсөн байна лээ.
Ялангуяа тархины мэс засалд орсон гэнэтийн клиник үхлээр үхэж үзсэн хүмүүсийн амьдралд эргэлт гарсан түүх олон байдаг. Ийм л зорилготойгоор хийгдсэн зүйл юм.
Нийгэмд айдас хүйдэс авчирч таагүй уур амьсгал бий болгосондоо та бүхнээс уучлал хүсч байна.
” хэмээн бичжээ.

Түүнчлэн хүүхдээр бараа заруулдаг тухайгаа дараах байдлаар тайлбарласан байна.

Эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …