Микронуудыг шатааж эсэргүүцлээ илэрхийлнэ

779cfb913d6cae4foriginalНийслэлийн захиргаанаас нийтийн тээвэрт микро автобус явуулахгүй байх тухай захирамж гаргасан ч энэ төрлийн бизнес эрхлэгчдийн хүсэлтээр хугацааг сунгаж, стандарт тогтоосон. Үүнийг эсэргүүцсэн цуглаан өчигдөр Сүхбаатарын талбайд болж, цөөнгүй тооны микрочид ирсэн байлаа. Стандарт ёсоор 100 гаруй микрог наймдугаар сарын 1 хүртэл үйлчилгээнд явуулж, бусдыг нь “жагсаал”-аас хасах юм байна. Энэ талаар хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Батчулуун хэлэхдээ, “Төр, засаг парк шинэчлэл хийж, ажлын байраар хангаж чадахгүй мөртлөө биднийг шахаж торгох, шийтгэхээ урьдал болгож байна. Улирал бүр микронуудыг оношлогоонд оруулаад хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлж болдоггүй юм бэ” гэсэн юм.

Дөрөвдүгээр сарын 1-нээс энэ шийдвэрийг хэрэгжүүлж эхэлбэл 1600 гаруй хүн ажилгүй болох тооцоог тэд хийжээ. Тиймээс тухайн шийдвэрээ эргэж харахгүй бол 2-3 микрог шатааж, түлхүүрийг нь хотын удирдлагад гардуулж өгөхөө ч мэдэгдлээ.

Д.Мөнх

www.unen.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …