Хонинд кесеров хагалгаа хийжээ

145810544156e8ec6151a2cӨвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3-р багийн малчин Г.Батсүхийн хээлтэй хонь иврээд хээл нь хүндрээд байна гэсэн дуудлагын дагуу ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн халдвартын их эмч Ё.Гэрэлт-Одоор ахлуулсан малын эмч нарын баг очиж кесеров хагалгаа хийж, 4 ихэр хургыг эсэн мэнд гардан авчээ. 4 ихэр хурга нь малчин Г.Батсүхийн бичин жилийн анхны төл юм байна.

Уг хонь өмнө нь 3 удаа 3 ихэр хурга гаргаж байсан бөгөөд 4 дэх удаагаа 4 ихэр хурга гаргаж байгаа нь энэ аж. Мөн тус хонины гаргасан төлүүд нь бүгд ихэр төл гаргадаг аж.

Т.Гэрэл

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …