Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт: Тэргүүний малчдын зөвлөгөөн МҮХАҮТ-ын хажууд байрлах Корпрайт зочид буудлын хурлын танхимд болно. Зөвлөгөөнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэлнэ. Утас: 99072224, 95950015

09.00 цагт: “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт олон улсын II уулзалт Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд болно. Уулзалтад Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар оролцож үг хэлнэ. Утас: 99773800, 88008516

09.00 цагт: Монгол Японы хамтарсан “Clean coal techology” семинар Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно. УИХ-ын дарга, З.Энхболд, Уул уурхайн сайд Р.Жигжид нар оролцоно. Утас: 99034350

09.00 цагт: “Хэвлэл мэдээлэл ба хүртээмжтэй өсөлт” семинар Корпорэйт Конвеншн төвийн 5 давхарт болно.

10.00 цагт: “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье” аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа нээлттэй хаалганы өдөрлөг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн амбулаторийн 2 давхарт болно. Утас: 9907-3310

11.00 цагт: ОХУ-ын ЭСЯ, БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах “Оросын боловсролын үзэсгэлэн EXPO-2016”-ийн талаар ОШУСТ-өөс зарласан хэвлэлийн бага хурал “Монгол Ньюс” Мэдээллийн төвд болно.

11.00 цагт: “Сайдын цаг” уулзалтад Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож, Монгол цэргийн өдрийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 51260311

11.00 цагт: Автомашин болон авто сэлбэгийн худалдаа эрхлэгчид өндөр албан тушаалтнууд эрх ашгийг нь ноцтой зөрчиж байгаа асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Математик, байгалийн ухааны хичээлийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг зохиогчдын багийн эрдэмтэн, судлаач, багш нар “Монгол Ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт: “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд хийгдэж буй зам засвар, тохижилт, дэд бүтцийн ажлын талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт: Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлаг (IRENA) –аас Монгол улсын Эрчим хүчний яамтай хамтран бэлтгэсэн “Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээний тайлан”-г гардуулах ёслол Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд болно. Утас: 99773800, 88008516

16.00 цагт: “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан уран зохиолын үе үеийн төлөөлөл болох 21 яруу найрагч оролцсон сонгодог хөгжмийн аялгуун шүлгийн цэнгүүн болно. Энэхүү арга хэмжээг Хүүхдийн төв номын сангаас санаачлан Р.Чойномын “Өд” сан, Монголын зохиолчдын эвлэл хамтран зохион байгуулах юм. Утас 88842471, 99122896

16.00 цагт: Дэлхийн Өвийн боловсролоор дамжуулан Монголын залуу үеийн өвийн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх үүсгэл санаачлагын хүрээнд бүтээгдсэн “Богцон дахь соёлын өв” сургалтын иж бүрдлийн нээлт Монголын Уран Зургийн Галерейд болно. Утас: 99098902

17.00 цагт: Бодлогын зөвлөлийн Төрийн байгуулалт, гадаад бодлого, аюулгүй байдлын бүлгэмийн хэлэлцүүлэгт Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн оролцоно. Арга хэмжээ АН-ын Бодлогын зөвлөлийн байранд болно. Утас: 77241206, 77251206

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …