Боксчид өмнөд хөршийг зорилоо

Боксын шигшээ багийн тамирчид өчигдөр БНХАУ-ын Цяньань хотыг зорилоо. Тэнд Ази, далайн орнуудын дунд Олимпийн эрх олгох хариуцлагатай тэмцээн энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын 2-нд болох юм. Үүнд жин бүрийн эхний хоёрт орсон боксчин Бразилийг зорих эрхтэй болно.

download (1)

Энэхүү тэмцээнд манай улсаас саяхан Германы “Химийн цом”-д амжилттай оролцсон эрэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээрээ явж байгаа бол эмэгтэйчүүдээс М.Нандинцэцэг, О.Сувд-Эрдэнэ, Э.Эрдэнэтуяа нар багтав.

Багийн бүрэлдэхүүнд боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, Монгол Улсын ардын багш Д.Банди, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, “Алдар” спортын хорооны дасгалжуулагч А.Гантулга, Ё.Төмөрбатаа, Г.Буянжаргал нар багтлаа.

Эх сурвалж: MNB.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …