Пенсильвани мужийн фермерийн аж ахуй эрхэлдэг гэр бүлийн хоёр 2011 онд найман хүүхдийнхээ долоог нь түймэрт алджээ. Харин тэд өнгөрсөн таван жилийн хугацаанд дөрвөн хүүхэдтэй болж дөнгөсөн бөгөөд энэ хавар тав дахь хүүхдээ өлгийдөж авах гэнэ.
2011 оны гуравдугаар сард байшин нь шатаж долоон сартайгаас 11 хүртэлх насны долоон хүүхэд нь амиа алдсан байна. Тухайн үед өрхийн тэргүүн Тэд Клуз эхнэр Жанелийн хамт үнээний фермдээ ажиллаж байжээ. Гэрт нь аймшигт аюул тулгарсныг цор ганцаараа амьд үлдсэн гурван настай охин Леа нь ирж хэлсэн байна.
“Ийм аймшгийг хэзээ ч мартахгүй, гэхдээ амьдралын төлөө зүтгэх л хэрэгтэй” хэмээн Жанель Клуз өгүүлэв. Тэрбээр хэдэн хүүхэдтэй вэ гэсэн сониуч хүмүүсийн асуултад үргэлж 12 гэсэн тоог хэлдэг аж.
Эх сурвалж www.wikimon.mn