Гэмт хэргийн шинжтэй 60 үйлдэл бүртгэгдсэн байна

3c3ijri412cm25f808ui7ner62_500x500

Хоногийн нөхцөл байдлын мэдээ

Улаанбаатар хотын хэмжээнд 03-р сарын 16-ний өдрийн 05:00 цагаас 03-р сарын 17-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  Нийт 4521 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 143,зөрчлийн 1318, согтуугийн 437, зам тээврийн ослын 317, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 60 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгайгэмт хэрэг Танхайгэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
1 2016.03.16 60 32 30 3 15

СХД-24  “ГССҮТөвд эмчлэгдэж байсан хүүхэд нас барсан” гэх мэдээллийг 03-р сарын 17-нд авч шалгахад: 03-р сарын 16-нд  СХД-24 хороонд суух Г /эр.04н/-ын хүзүү, мөр, гэдэсний зүүн хэсэг, зүүн гуяыг Тус хороонд суух Б /эр.44н/-ийн “Дундад ази” үүлдрийн нохой хазаж гэмтээснийг ЯТТ-ын 103-аар Тус эмнэлэгт хүргэгдэн “Эрчимт эмчилгээний тасаг”-т хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан хэргийг СХДЦХ-2 шалгаж байна.

БГД-5 ”3-р эмнэлэгийн гадаа халааснаасаа түрүүвчтэй эд зүйлээ хулгайд алдсан” гэх мэдээллийг авч шалгахад: БГД-5 хороонд суух А /эм.43н/-ийн хүрэмний халааснаас түрүүвчтэй 204.000 төгрөг, бичиг баримтыг БЗД-24 хороонд суух Б /эр.28н/ нь хулгайлсаныг илрүүлэн БГДЦХ-2 шалгаж байна/

БЗД-6  “Streеt-63” зочид буудлын цонхоор хүн уначихлаа” гэсэн мэдээллийг 03-р сарын 16-нд авч шалгахад: Тус буудлын 6-р давхарын … тоот өрөөний цонхоор, ХУД-16. хороонд суух Ж /эм.22н/ нь согтуурсан үедээ унаж гэмтсэнийг БЗДЦХ-2 шалгаж байна.

БЗД-6 “24-р байрны .. тоотод газ дэлбэрлээ” гэсэн мэдээллийг 03-р сарын 16-нд  авч  шалгахад: Тус тоотод суух Э /эр.51н/- нь хоолоо хийж байхад нь хийн халаагуур дэлбэрч, цонхнууд хагарч тус байрны зогсоолд байсан “Hyundai Sonata-5”, “Toyota Еstima” , “Hyundai Sonata-6”, “Toyota Prius-20” , “Toyota Land Сruiser” автомашинуудын дээрээс шил унаж сэвтээсэн хэргийгБЗДЦХ-2 шалгаж байна.

ХУД-6  “52 худалдааны захын гудамжинд ХУД-ийн 6-р хороонд суух Г /эр.43н/-ийн нохой зүүн гар хөлийг хазаж гэмтээсэн” гэж тус хороонд суух А /эм.36н/ нь 03-р сарын 16-ны 13:00 цагт өргөдөл гаргаж ирснийг  ХУДЦХ-2  шалгаж байна.

БЗД-16  Доржийн гудамж, “Цайз” захын зүүн замд амины Hyundai Sonata автомашины жолооч Бгэгч нь амины Toyota Prius-11 А жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч Налайх дүүргийн 2-р хороонд оршин суух О /19н.эр/ нь гэмтсэн.

Жич: Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /Др:1.41%/

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …