Хүний махаар банш чимхсэн Хятад иргэнийг цаазлахыг шаардав

Одоогоос таван жилийн өмнө Хятадын Хэфэй мужид Лу Ютин хэмээх эр ажил олгогч япон захирлаа есөн найзынх нь хамт амийг хөнөөж, махаар нь банш чимхэж орхисон хэрэг тухайн үед дэлхий нийтийг шуугиулж байв. Балмад үйлдэл гаргасан Лу Ютин ямар учраас захирлуудаа баншны гол мах болгож хувиргаснаа тайлбарлахдаа хэт бага цалинтай байсан хэмээжээ. Энэ явдал Хятад, Японы дипломат харилцаанд ч сөргөөр нөлөөлсөн юм.

Амиа алдсан япон иргэд Хятадад түргэн хоолны сүлжээ компанитай байсан бөгөөд эх газрын банш, бууз зэрэг үндэсний хоолыг наран улсын зах зээлд гаргадаг байжээ. Ингээд эцэст нь зэрлэг хятад ажилчныхаа гарт амиа алдсан япон захирал хагас боловсруулсан бүтээгдэхүүний уутанд савлагдан эх нутгийн зүг “баншны авс”-аар дамжин очсон юм. Лу Ютины өш хонзонгийн сэдлээр ууталж, хөлдөөсөн хүний махан баншийг Японы гаалийнхан анзаараагүй. Японы зах зээлээр дамжин хэрэглэгчдийн гарт ямар нэгэн хяналтгүйгээр хүрч очсон хүний махан баншийг хамгийн түрүүнд таван настай охин идэж, хордон эмнэлэгт хүргэгджээ. Ингээд охины ар гэрийнхэн гайхал баншийг лабораторийн шинжилгээнд илгээхэд ухаан санаа самуурмаар үр дүн гарч, тэр даруй шуугиан дэгдээж байжээ.

Лабораторийн шинжээчид савласан баншны найрлагаас маш хүчтэй хорт метамидопос буюу муудсан хүний махнаас илэрдэг бактер олжээ. Охин ч удалгүй өөд болж, худалдааны төвүүдийн лангуун дээр борлуулагдаж байсан япон иргэдийн махтай баншийг хураан авсан юм.

Энэ явдлаас болж  Япон улсын дэд сайд Хятадад айлчилж байсан удаатай. Харин Японы ард түмэн Токио хотод жагсаал зохион байгуулж, Хятадаас нэг ширхэг төмс ч оруулж ирэхгүй байхыг эрх баригчдаас шаардаж байлаа.

Лу Ютиныг шүүх хурал эхэллээ

Гэмт хэрэгтэн 1993 оноос 2009 он хүртэл Тианяаны түргэн хоолны компанид ажилладаж байжээ. Цалин хөлсөө голсон Лу зоогийн газрын эзэдтэйгээ маргалдсаны улмаас тэднийг шавьж устгагч галын насосоор шалз түлсэн байдаг. Улмаар өс хонзонгоо мартаж чадаагүй тэрбээр талийгаачдийн махаар банш чимхэн, савлаж хагас солиорлын байдалд орсон гэгддэг.

Түүнийг 2010 оны нэгдүгээр сард баривлчан хорьж, Хятадын Ардын шүүхээс нээлттэй яллах дүгнэлт үйлдүүлэхээр хяналтын шатанд шилжүүлжээ. Хоёр жилийн турш Лу Ютиныг хайсны эцэст Хэфэй мужийн нэгэн хотоос баривчлан хорьсон юм. Харин одоо түүнийг япончууд болон нутгийн иргэд цаазаар авахыг Хятадын Ардын шүүхээс шаардсаар байгаа. Луг шүүх хурлын хоёр дахь өдөр Японы гадаад хэргийн дэд сайд Акитака Сайки Хятадад айлчлав. Хятадын тал Лу Ютиныг хэрхэн яллахаас хамаарч хоёр улсын ирээдүйн дипломат харилцаа шийдэгдэхийг Акитака Сайки уламжилсан. Энэ нь ч мэдээж юм.

Мөн саяхан улиран сонгогдоод буй Японы ерөнхий сайд Шинзо Абэ хоёр улсын эртний харилцааг тунгаан бодож, Лу Ютинд зохих ялыг нь оноохыг Бээжинд уриалсан билээ.

images (1)

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …