Цахилгааны төлбөрийг явуулын кассаар авч эхлэв

tsahilgaan_mashin-middle   “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК “Хэрэглэгчийн сар” аяныг ирэх сарыг дуустал зарлаж буй.

Энэ хүрээнд зуслангийн айлуудаас цахилгааны төлбөр хураан авах явуулын касс ажиллуулж эхэлжээ. Зусланд гарсан айлууд цахилгааны төлбөрөө тэр бүр хугацаанд нь төлж чаддаггүй. Тэгвэл хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг ажил, амралтын аль ч өдөр явуулын касс машинд бэлнээр болон виза картаар тушаах боломж бүрдлээ.

Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй Яргайтаас бусад бүх зусланд явуулын касс есдүгээр сарын 1-нийг дуустал даваагаас бусад гаригт 09.00-20.00 цаг хүртэл ажиллана.

Мөн өдөр, шөнийн тарифт баталгаат электрон тоолуур худалдах аж.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …