13 дугаар хороололд хүчтэй дэлбэрэлт болжээ

13r horoololӨчигдөр Баянзүрх дүүргийн зургадугаар хороо, 13-р хорооллын байрны айлд хүчтэй дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн шалтгаан нь ахуйн хэрэглээний хийн газ байсан гэж тайлбарлаж буй. Тодруулбал, өчигдөр тог тасрах үеэр гэрийн эзэн цай чанахдаа гаазын плиткаа цахилгаан зуухан дээрээ тавьчихсан байжээ. Гэрийн эзнийг өөр өрөөнд байх зуур тог ирж, зуух нь халаад газ нь дэлбэрсэн аж. Ойр, орчим байсан зарим машины цонх, байшингийн цонх хагарч, нэлээд хохирол учруулжээ. Тиймээс газ ашигладаг айлууд болгоомжтой байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Мэдээ.мн

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …