Монгол Улс аз жаргалгүй орон болсоор байна

НҮБ жил бүр дэлхийн улс орнуудыг аз жаргалаар нь эрэмблэсэн жагсаалт гаргадаг. Уламжлал ёсоор энэ жилийн жагсаалт гарч, Монгол Улс 157 орноос 101 дүгээр байрт орлоо. “2016 оны аз жаргалын индекс” энэхүү жагсаалтыг урьдын адил улс орнуудыг 0-10 оноогоор үнэлж, аз жаргалыг нь хэмжжээ. Тэгэхэд Дани Улс хамгийн өндөр буюу боломжит 10 онооноос 7.526 оноо авч “Дэлхийн хамгийн аз жаргалтай орон”-оор тодорлоо. Түүний араас Швейцарь, Исланд, Норвеги, Финлянд, Канад, Нидерланд, Шинэ-Зеланд, Австрали, Швед эхний аравт орлоо. Харин АНУ 13-т жагсчээ.

Тэгвэл манай хойд хөрш ОХУ 5.856 оноогоор 56 дугаар байрт, өмнөд хөрш Хятад Улс 5.245 оноогоор 83 дугаар байрт оржээ. Харин Монгол Улс 4.907 оноо авч Ливи /67/, Сомали /76/, Ливан /93/,Тунис /98/-ын ард, Нигери /103/, Балба /107/, Палестины газар нутаг /108/, Сиерра-Леоне /111/-ийн өмнө бичигдэв. Тэгвэл энэ жагсаалтын сүүл мушгиж, хамгийн аз жаргалгүй орноор тодорсон Бурунди Улс 2.905 оноо авч, 157 дугаар байрыг авсан байна. Харин Сири Улс 3.069 оноо авч 156, Афганистан Улс 3.360 оноо авч 154 дүгээр байрт тус тус оржээ.

 

Монгол Улсын хувьд дан ганц энэ жагсаалт гэлтгүй сүүлийн үед янз бүрийн дэлхийн томоохон байгууллагуудаас гаргадаг жагсаалтад тогтмол хойшилж байгаа бөгөөд өмнөх жилүүдээс байр ухарсан нь яах аргагүй аз жаргалгүй орны болж байгаагийн нэг илрэл буй заа. Тэгээд ч энэ жилийн жагсаалтад авах ёстой 10 онооноос 5 оноо авч, 160-аад орноос эхний 80-д багтаж чадаагүй нь Монгол Улсыг аз жаргалтай орнуудтай өрсөлдөх нь битгий хэл аз жаргалгүй орнуудын хэсгээс гарахад 20-иод байр дутуу байгааг харууллаа.

Эх сурвалж: Undesten.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …