Баянбүрдийн тойргоос хойш 32-ын тойрог хүрэх замыг хаана

Snapshot_2013-07-31_103327 Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлтийг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Зам барилгын ажлын хүрээнд 8 сарын 02-ны оройн 22 цагаас эхлэн Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүртэлх 650 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан хучилтын ажил хийхээр шийдвэрлэлээ. Энэ хэсэгт 8 сарын 12 хүртэл хучилт авч нээх бөгөөд цаашид хэсэгчлэн хаах төлөвлөгөөтэй. Тухайлбал, Цагаан байрны уулзвараас Дэнжийн мянгын уулзвар хүрэх замыг 8 сарын 12-ноос 19-ний өглөө хүртэл, Дэнжийн мянгын уулзвараас 32-ын тойрог хүрэх замыг 8 сарын 19-нөөс 29-ний өглөө хүртэл тус тус хааж хучилт хийнэ. Энэхүү зам барилгын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгасан байхаар төлөвлөн ажиллаж байна. Нийт замын уртад цахилгааны шугам сүлжээ шилжүүлэх болон борооны ус зайлуулах шугамын ажлууд бүрэн хийгдээд байгаа юм. НАЗГ

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …