Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт: Санхүүгийн зохицуулах хороо, МХБ, ЖАЙКА хамтран “Хувьцааг олон нийтэд санал болгох болон давхар бүртгэл” -ийн семинар Туушин Бэст Вэстэрн зочид буудалд болно. Энэ удаа хөрөнгийн зах зээлийн шинэчлэл, онолоос зайлсхийх ойлголтын талаар хэлэлцэнэ. Утас: 88008781

Өнөөдөр_болох_үйл_явдал

09.20 цагт: Шинэ ба дахин сэргэж буй зоонозын халдварын эрсдэл, урьдчилан сэргийлэх,нийгмийн эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, хариу арга хэмжээний талаар сэтгүүлчдийн олон нийтэд мэдээлэл түгээх ур чадварыг сайжруулах хагас өдрийн сургалт нийслэлийн ойролцоо орших Мандал амралтын газарт болно. Сэтгүүлчдэд зориулсан автобус НЭМХ-ийн байрны урдаас 08.00 цагт явна. Утас: 89008516, 99124735

10.00 цагт: Улсын Драмын Эрдмийн Театраас төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид болон ажилтнуудын мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулах “Театр 2016” онол, практикийн сургалтын нээлт Хүүхэлдэйн театрт болно.

10.00 цагт: Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн нээлт “Бишрэлт плаза” зочид буудалд болно. АХБ-ны 25 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих энэ төсөл Монголын мэргэжлийн боловсролын салбарт цогц шинэчлэл хийх юм. Утас: 91915340, 96006901

10.00 цагт: Шинээр батлагдсан “Эрүүл ахуйн тухай хууль” 2016 оны хоёрдугаар сарын 29-нөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Монголын эрүүл ахуйч, халдвар судлаачдад хандсан сургалт хэлэлцүүлэг НМХГ-ын хурлын танхимд зохион байгуулагдана. Утас: 91887887

11.00 цагт: Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр зохиогч, хэрэгжүүлэгч багийн эрдэмтэн судлаач, багш нар “Mонгол Ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.00 цагт: УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд иргэд сонгогчидтой “Тайлан” уулзалт зохион байгуулна. Уулзалт Тусгаар тогтнолын ордны 7 давхарт болно.

11.00 цагт: “Монголын медиа корпораци”-иас “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аянг хэрэгжүүлж эхлэх гэж байгаа талаарх хэвлэлийн бага хурал Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Castle /Цайз/ ресторанд болно. Утас: 99100697, 99091114

11.30 цагт: “ITM 2016” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талаар зохион байгуулагч “Монголын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас “Mонгол Ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварын дэлхийн аваргын тэмцээнд оролцох багийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хүлээн авч үдэх ажиллагааг зохион байгуулна. Хараагүй, сонсголгүй, тэргэнцэртэй гээд хөгжлийн бэрхшээлтэй 11 хүн Францын Бордоод болох тэмцээнд 11 төрөлд ур чадвараа сорино. Арга хэмжээ Хөдөлмөрийн яамны байранд болно. Утас: 91915340, 96006901

14.00 цагт: Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан gogo.mn сайтад гарсан Төв цэвэрлэх байгууламжийн тухай цуврал нийтлэлийн мөрөөр ажиллана. Тэрээр тус байгууллагын ажилчидтай уулзаж, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс гээд олон асуудлаар яриа хөөрөө өрнүүлэхийн хамт асуудлыг нь газар дээр нь шийдэхээр холбогдох албаны хүмүүсийн хамт ажиллах юм. Утас: 91915340, 96006901

16.15 цагт: СЭЗДС-ийн E1494 ангийн төслийн багаас зохион байгуулж буй “Корпорацийн засаглал ба байгууллагын зан төлөв” VIP лекц СЭЗДС-ийн хичээлийн C байранд болно.Утас: 88114298, 99063972, 99275011, 95809500, 88033696

19.00 цагт: Монгол Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн Монгол цэргийн өдөрт зориулсан “Сэтгэлд хоногшсон дуунууд” баярын тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно. Тоглолтонд: Баянмонгол жазз найрал хөгжим удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/, гоцлол дуучин С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, П.Өнөржаргал /СТА/, Т.Амина /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр нар оролцоно. Утас: 70148012, 99925074, 88004849

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …