Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд төдийгүй Улаанбурхан өвчний дэгдэлт их байгаа энэ цаг үед тус төв ачаалалаа дийлэхгүй байдалд хүрсэн. Эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхөж, эцэстээ амь тавихад хүрчихээд байгаа энэ үед эм тарианы хүрэлцээ хангалтгүй байснаас болж 0-8 сартай арван дөрвөн хүүхэд уг өвчний вирусээр амиа алдсан харамсалтай тоо мэдээ бий.
Энэ байдлаас харахад эрүүл мэндийн салбар ямар байгаа нь илт юм. Тиймээс эмнэлгийн удирдлагуудын зүгээс төр засгийг эрүүл мэндийн салбарт анхаарлаа хандуулж, сайдыг нь даруй томилж өгөхийг шаардаад байгаа. Мөн түүнчлэн Засгийн газрын тэргүүн болоод УИХ-ын гишүүдийг ирж ХӨСҮТ-ийн нөхцөл байдалтай танилцахыг ч хүсч байгаа юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд 10.00 цагаас Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллахаар болжээ.
Эх сурвалж: zaluu.com