Усанд автсан айлуудын асуудлаар шуурхай хуралдаан хийж, үүрэг даалгавар өглөө

12422364_1063189277060979_1754280543_o(1)Цаг агаар дулаарч, цас хайлсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, “Хилчин” хотхоны ард байрлах 300 орчим айл усанд автаад байгаа билээ.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр дүүргийн удирдлагууд тухайн газар очиж нөхцөл  байдалтай танилцсан юм. Өчигдөр буюу 3 сарын 17-ны өдөр Сонгинохайрхан  дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шуурхай хуралдаан зохион байгууллаа.

Хуралдаанаар усанд автсан хэсгийг усыг соруулж, үерийн даланг иргэдийн оролцоотойгоор засварлан шинэчлэх, ихээхэн хэмжээний ус тогтсон талбайд хайрга, дайрга асгах зэрэг ажлуудыг 3 хоногийн дотор авч хэрэгжүүлэхийг үүргийг Засаг даргын орлогч Ш.Хажидмаагаас холбогдох хэлтэс албадуудад өглөө.

Эх сурвалж: shd.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

2025 онд Япон улсын Ямагата муж, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. …