Мүүний тухай”Цензургүй сурвалжлага” хийж олон асуудалтай тулгарсан сэтгүүлч Л.Мөнхбаясгалан тус нэвтрүүлгийнхээ 3- Р АНГИЙГ ХИЙХ ТУХАЙ санал асуулга явуулсан билээ. Түүний нэвтрүүлэг телевизээр цацагдаагүй хаагдсан ч орон нутгийн телеви
з болон youtube8 facebook хуудсанд тавигдан үзэгчдэд хүрсэн юм. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа “
НЭХЭЛ ХАТУУТАЙ НЭВТРҮҮЛГИЙН МИНЬ ҮРГЭЛЖЛЭЛ
Монгол дахь Мүүн ажиллагаа нэвтрүүлгийн маань 3 анги үнэхээр хэрэгтэй бөгөөд нийгэм хүлээж буй нь тодорхой юм байна. Зөвхөн өнөөдөр гэхэд 10, 000 гаруй санал авсан болохоор Цензургүй баг ажилдаа орлоо. Доромжил, саад хий, сувгаа хаа… Нийгэм юу хүсч байгааг хийж чаддаг байх сайхан. Эцсийн эцэст үзэгч түмэнтэйгээ үлдэнэ гэдэг сайхан… Нийгэмд нүүрлэсэн аюулыг сануулж, сэхээрүүлнэ гэдэг сэтгүүлчийн бас иргэний үүрэг. Энэ бүгдээ хийчихээд үгэн суманд нь шүршүүлж эрсдэж унах ч сайхан… Яагаад гэвэл бид сэтгүүлч. Нэхэл хатуутай нэвтрүүлгийн минь үргэлжлэлийг хүлээж байгаарай, найзууд аа…
Цензургүй баг” хэмээнбичжээ.
Эх сурвалж:Zaluu.com