“Театр 2016” сургалтын нээлт боллоо

            Улсын драмын эрдмийн театраас төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид болон ажилтнуудын мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Театр 2016” онол, практикийн сургалтыг театрын 85 жилийн ойн хүрээнд өнөөдөр эхэлж байна.

12007222_1110535038997149_1368295682_n

            Уг сургалтанд УДБЭТ, ХЦДБЧ болон Дархан, Сэлэнгэ, Дундговь, Сүхбаатар, Ховд, Увс, Баянхонгор зэрэг 15 аймгийн 20-иод театр чуулгын 120 гаруй уран бүтээлчид болон ажилтнуудад “Театрын удирдлага, менежмент”-ийн сургалтыг ХБНГУ-ын театрын мэргэжилтэн доктор Фолкер Баллвег, “Найруулагч-Жүжигчин”-ын УДЭТ-ын найруулагч УГЗ Ч.Найдандорж, “Театрын зураач-сценограф”-ийн сургалтыг УДЭТ-ын ерөнхий зураач СТА Т.Ганхуяг, “Театрын гэрлийн найруулга”-ын сургалтыг УДЭТ-ын гэрлийн найруулагч СТА Ц.Эрдэнэбат, “Театрын дууны найруулга”-ын сургалтыг  УДЭТ-ын дууны найруулагч СТА Т.Ганхуяг нар удирдан явуулна.

            1931 онд орчин цагийн мэргэжлийн урлагийн байгууллага болох Улсын төв театрыг үүсгэн байгуулахад хуучнаар ЗХУ-аас мэргэжилтэн сургагч багш А.Ефремов, А.Борейшо нар урилгаар хүрэлцэн ирж театрын уран бүтээлчидэд сургалт явуулж мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн өгч байсан түүхтэй. Тэр цагаас хойш УДЭТеатр Олон Улсын Театрийн Институтын Монголын төвтэй хамтран ОХУ, Герман, Швед, Солонгос зэрэг улсуудаас театрын мэргэжилтэн, сургагч багш нарыг урьж мэргэжлийн сургалт, семинарыг зохион байгуулж байсан билээ.

12721947_1110535035663816_194071177_n

            Энэ удаад Герман-Монголын сургагч багш нар хамтран театрын 85 жилийн ойн хүрээнд “Театр 2016” онол практикийн сургалтыг явуулж байна.

Нээлтэнд боловсролын соёл шинжлэх ухааны яамны төлөөлөгч, Германы хамтын ажиллагааны төлөөлөгч, Театрын удирдлагуудад оролцож үг хэллээ.

Боловсролын яамны төлөөлөгч санхүүгийн хүндрэлтэй асуудлуудыг цаашид шийдвэрлэх гарц байгаа тухай яриандаа дурдаж байлаа. Ийнхүү “театр 2016” сургалт амжилттай эхэлж байна.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …