Х.Баттулгын туслахыг 14 хоног үргэлжлүүлэн хорихоор болжээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтныг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тэгвэл өнөө өглөө үүрээр “Түмэн хишигтэн”-гийн захирал Ш.Эрдэнэтуяаг мөн гэрээс нь баривчилжээ. Ш.Эрдэнэтуяа, Г.Түвшинжаргал нар нь хоёулаа нялх хүүхэдтэй бөгөөд тэднийг гэртээ байхад нь хөндлөнгийн гэрчгүйгээр шууд баривчилжээ. Г.Түвшинжаргалын хүүхэд нь өвчтэй байхад нь ээжийг нь баривчлаад явсныг УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч хэлсэн юм. УИХ-ын гишүүн Х.Баттулгын эргэн тойрны таван хүнийг саатуулсан гэж түүний өмгөөлөгч мэдэгдээд байна.

Шүүх хурал явагдаж буй Баянзүрх дүүргийн шүүхийн гадна УИХын гишүүн Х.Баттулга хүрэлцэн ирж сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө энэ бол “нүүрсчдийн бүлэг”-ийн зохион байгуулалттай үйл ажиллагаа бөгөөд  миний эргэн тойрны цуг ажиллаж байсан эрчүүдийг дийлэхгүй болохоор бага насны хөхүүл хүүхэдтэй биеэ хамгаалах чадваргүй  хамтран ажиллаж байсан эмэгтэйчүүдийг маань баривчлан сэтгэлзүйн дайралт хийж байна гэсэн юм. Г.Түвшинжаргалыг цагдан хорих шүүх хурал дөнгөж сая дуусч үргэлжлүүлэн 14 хоногоор хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 148 дүгээр заалт буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг 148.4 дүгээр зүйлт зааснаар …зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэдгээр буруутгаж байгаа аж.

Эх суралж: mgl21.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …