Цэргийн дээд цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргаж ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Раднаабазарын Сүхбатад хошууч генерал цол хүртээв.

Мөн БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Гүрсэдийн Сайханбаяр, ЗХЖШ-ын  Ар талын газрын дарга хурандаа Мягмарсүрэнгийн Эрдэнэдалай нарт бригадын генерал цол тус тус хүртээлээ. Цэргийн дээд цол хүртсэн Р.Сүхбат, Г.Сайханбаяр, М.Эрдэнэдалай нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цолыг гардуулан өгөв.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …