Э.Цэрэнгийн тэмцэл УИХ-ын сонорт хүрлээ

МҮҮНий асуудлыг нийгэмд ил гарган Иргэний зориг гаргасан Э.Цэрэндолгорын ажил үйлс эхнээсээ бүтэмжтэй байна Тэрбээр өөрийн цахим хуудсандаа

“Өргөдлийн Байнгын Хороонд гаргасан миний өргөдлийн дагуу Өргөдлийн Байнгын Хорооны дарга, УИХ гишүүн Ж.Батзандан Хууль Зүйн Яамны бодлогын хэрэгжилтыг зохицулах газрын дарга Б.Үнэнбат, УИХын Байнгын хорооны даргын туслах болон Иргэн Цэрэндолгор нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар шашны асуудал эмзэг сэдэв болох тухай хөндөж мэргэжилтнүүдэд өөрийн чиг үүргийн дагуу уг асуудалыг анхааралдаа авч Байнгын Хороонд Боловсролын Яамны бодлогын асуудлыг хянаж харах даалгавар өглөө. Мөн иргэн Цэрэндолгорын хөндсөн асуудал нийгмийн чухал асуудал болохыг ахин санууллаа.

Мөн Хууль Зүйн Яам шашины асуудлыг хянах баг гаргасантай холбон ойрын хугацаанд шашны хэлэлцүүлэг хийх нь шаардлагатай гэж Батзандан дарга даалгавар өгөв. Монгол улсад байсан шашны зөвлөл 10 жилийн өмнө алга болсон, 1993 онд Төр Сүм хийдийн хуулинд өөрчлөлт орж байгаагүй тухай Б.Үнэнбат дарга санууллаа.
2016.03.18″ хэмээн бичжээ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Л.Мөнхнаран хувийн уурхай руу 60 км цахилгаан татжээ

“Увс хүнс” компанийн захирлаар ажиллаж байсан Л.Мөнхнаран УИХ-ын гишүүн, Б.Чойжилсүрэнг 2024 онд УИХ-д баруун бүсэд …