Сонгинохайрхан дүүрэг: Усанд автсан хэсгийн усыг соруулжээ

12222Цаг агаар дулаарч, цас хайлсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, “Хилчин” хотхоны ард байрлах 300 орчим айл усанд автаад байгаа билээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 15-нд дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шуурхай хуралдаж усанд автсан хэсгийн усыг соруулж, үерийн даланг иргэдийн оролцоотойгоор засварлан шинэчлэх, ихээхэн хэмжээний ус тогтсон талбайд хайрга, дайрга асгах зэрэг ажлуудыг 3 хоногийн дотор авч хэрэгжүүлэх шийдвэр гаргасан юм.

Тэгвэл өнөөдөр усанд автсан хэсгийн усыг нь соруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Уг ажлыг УСУГ-ын Төв цэвэрлэх байгууламжийн 2 автомашинаар хийж гүйцэтгэсэн бөгөөд 10 тн ус соруулсан байна. Маргааш ус соруулах ажлыг үргэлжлүүлнэ.

Мөн ус соруулж дуусмагц хонхор, хотгор газруудад хайрга дайрга асган дахин ус тогтхооргүйгээр тэгшлэх юм. Энэхүү ажилд “Ялгуусан” ХХК санаачлагатай оролцож 200 тн хайрга дайрга үнэгүйгээр олгох юм. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны айл өрхүүдэд тохиолдсон асуудлыг дүүргийн ЗДТГ-аас шуурхай шийдвэрлэн ажиллаж

байна.

Эх сурвалж: shd.mn

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …