Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг пүрэв гарагт зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах тухай” А/220 дугаар захирамж гаргалаа.

ecf27ba84e48ca516f858a826c4c273b_x3

Захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт зарлан мэдээллийн сургалт, дадлагыг зохион байгуулах үүрэг өглөө.

“Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”,  “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах сургалт, дадлагад шаардагдах 7.539.000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: ЗДТГ-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …