Түрээсийн орон сууцанд орох иргэдийг өнөөдрөөс эхлэн бүртгэнэ

145852017056ef406a251e6Төрийн орон сууцны корпорациас Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа иргэдийг өнөөдрөөс эхлэн бүртгэж, материалыг нь хүлээж авна. Тус байгууллагаас өнгөрсөн хугацаанд түрээсийн орон сууцанд хамрагдах нарийвчилсан журмыг боловсруулж, бэлэн болгосон учраас иргэдийн бүртгэл гуравдугаар сарын 21-нээс буюу өнөөдрөөс эхэлнэ. Ингэхдээ хөдөө орон нутаг болон нийслэлд бүртгэлийн хугацаа ялгаатай байх аж.

Тухайлбал, Дархан-Уул аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд бүртгэсэн бол Увс, Архангай, Ховд зэрэг аймгуудад энэ сарын 21-25-ны хооронд бүртгэх ажээ.

Харин нийслэлд энэ сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл бүртгэл хийгдэх юм байна. Орон сууцны тоо хязгаартай тул иргэдийг хүсэлтийг нэг бүрчлэн хүлээж авсны дараа сугалаа хэлбэрээр явуулна гэдгийг ТОСК-аас мэдэгдсэн байгаа. Хамгийн түрүүнд ахмадууд бүртгэх бөгөөд араас нь залуусыг буюу орлоготой амьжиргаатай иргэдийг бүртгэх юм.

Санал болгох мэдээ

Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж …