“Эвлэн мандуулах хүч”-ийн цуглаан болно

10259918_443960162459434_2113194402925680958_nЭнэ оны эхэнд ‘’Гал үндэстэн холбоо’’, ‘’Шинэ аравт’’, ‘’Аравтын төлөө’’ сонин, ‘’Босоо Хөх Монгол’’, ’’ Бие даагч иргэдийн холбоо’’, ‘’Нүүдэлчин түмний холбоо’’, ‘’Монгол тэнгэр үнэн’’, ‘’Монгол язгуур ухаан эрдмийн хүрээлэн’’, ‘’Монгол тулгатан’’ ТББ, ‘’Ноён уулаа аваръя’’ иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, ’’Эвлэн мандах хүч’’ буюу ЭМХ-ийг байгуулжээ.
Шинээр үүссэн ЭМХ-ээс УИХ-д дүн тавих сонгочдын цуглааныг Тусгаар тогтнолын талбайд энэ оны 3 дугаар сарын 22-ны 12 цагаас зохион байгуулахаар зохих зөвшөөрлийг авч бэлтгэл ажлаа хангаад байна.
Цуглаанд УИХ-ын даргыг урьж оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд УИХ-ын үйл ажиллагааны талаар тайлан тавиулж, иргэд сонгогчдын саналыг сонсох юм.
Цуглааны үеэр УИХ-ын үйл ажиллаааны талаар сонгогчдын саналыг сонсох юм. Мөн цуглааны үеэр УИХ-ын үйл ажиллагааны талаар сонгогчдын саналыг хурааж дүнг олон нийтэд танилцуулах юм.
Түүнчлэн Эвлэн мандуулах хүч хөдөлгөөнөөс УИХ-ын дарга З.Энхболдыг маргааш буюу 3 дугаар сарын 22-нд Тусгаар тогтнолын /Эрх чөлөөний/ талбайд болох УИХ-д дүн тавих сонгогчдын нэгдсэн цуглаанд хүрэлцэн ирэхийг урьсан албан бичгийг 10:30 цагт Төрийн ордонд гардуулан өгөх ажээ.
Ugluu.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …