Өнөөдөр олон улсын “аз жаргал”-ын өдөр

2012 онд НҮБ манай гаригийн бүхий л хүмүүсийн нийтлэг мэдрэмж нь аз жаргалд тэмүүлэх тэмүүлэл байдаг гэсэн санааг дэмжих зорилгоор гуравдугаар сарын 20-ны өдрийг Олон улсын аз жаргалын өдөр болгон тунхаглажээ.

20150320-023

Анх энэ санаачлагыг Үндэсний нийт аз жаргалын үзүүлэлтээр тэргүүлдэг Бутаны вант улс гаргаж байсан бөгөөд НҮБ-ын 193 гишүүн орны төлөөлөгчид шийдвэрийг санал нэгтэйгээр баталжээ.
Энэ өдрийг тунхагласан нь хүн төрөлхтний гол зорилгуудын нэг аз жаргал юм гэдгийг харуулахад чиглэгдсэн гэнэ.

Үүнтэй холбоотойгоор НҮБ-аас дэлхийн улс орнуудад хандан хүн бүрийн таатай амьдралыг бий болгоход бүхий л хүчин чармайлтаа гаргахыг уриалсан юм. Түүнчлэн гишүүн орнууд, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгэмд хандан Олон улсын аз жаргалын өдрийг соён гэгээрүүлэх арга хэмжээ явуулах замаар тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байв.

Эх сурвалж:Өдрийн сонин

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …