Хүнсээр дамжуулан өөрсдийгөө хордуулсаар байх уу

Таны амаар орж биед шингэж байгаа бүхий л зүйлийг хагас зуун жилийн өмнө өөрсдөө 100 хувь үйлдвэрлэж иддэг байлаа. Малын махаар төрөл бүрийн хоол бэлтгэж, гурилын хэрэглээ өндөртэй, цагаан идээ байр суурь өндөртэй, малын гаралтай тос гэх мэт бүх зүлийн гарал үүсэл нь тодорхой байдаг байлаа.

8c28d460-4332-11e5-871e-1f2aaf8a9efa

Гэтэл сүүлийн 20-25 жилийн дотор л байдал эсэргээрээ бүрэн эргэсэн. Хаана, хэн, хэзээ үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй маш олон өнгөтэй бүтээгдэхүүнүүд дэлгүүрийн лангууг дүүргэж эхэлсэн. Одоо бидний мэдэхгүй, хэрэглэж үзээгүй, хэрэглэх гээд ойлгохгүй маш олон бүтээгдэхүүн худалдаанд байна.

33940

Дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж байгаагаа гайхан шагшин магтах иргэд үнэндээ хүүхэддээ юу өгч байгаагаа сайн мэдэхгүй л байна. “Амттаны цаана аюул нуугдаж байгааг” хэн хүнгүй мэдэх цаг нь болсон байна.  Дэлхий нийтээрээ идэж байгаа хоол хүнсээ ихээхэн анхаардаг болсон нь иргэний боловсрол, аюулгүй байдлаа анхаардаг болсонтой шууд холбоотой.

1433998453557914753fa46

Гэтэл манайд урд хөршөөс орж ирсэн аюулгүйн баталгаагүй хүнсийг өдөр тутамдаа идэж, ууж байгаа нь харамсалтай. Дотоодын үйлдвэрлэл сэргэж байгаа ч импортын бараанаас хэд дахин үнэтэй байдаг нь “эмгэнэл” гэлтэй. Дотооддоо үнэтэйгээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нь Хятадын “хог” болсон бараанаас “амтаараа” муу. Хүүхэд хөгшчүүд голоод идэхгүй. Хүнсний аюулгүй байдал бол улс орны хамгийн эмзэг “сэдэв”. Хамгийн их хохирол учруулж болох, хүн амыг амархан “эрхэндээ” оруулах цорын ганц гарц бол “Хүнс”.

1291812_446098658843523_1513870210_n

Хоол хүнсээр дамжуулан биологийн дайн болох ч аюултай. Бид урд хөршөөс муу муухайгаар нь дуудсан бараа бүтээгдэхүүнээ авахгүй байх аль болох өөрсдийн гараар хийсэн бүтээгдэхүүнийг идэж байх нь хамгийн “найдвартай” болоод байна.  Хүнсний аюулгүй байдалд төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь үе үехэн гардаг “үүнийг идэхийг хориглоно” гэсэн зарим нэг барааны зураг төдийхөн. Тэрхүү мэдээлэл нь ч хүртээмж муутайхан өнгөрдөг.

images

Европын орнууд муу орц найрлагатай, хүний биед хортой, аюлгүйн баталгаа алдсан, хадгалалт зохих ёсоор хийгдээгүй бүтээхдэхүүнийг шууд устгадаг. Харин манайд мэдээлсэн болоод л өнгөрч байна.

Тиймээс хүүхдийнхээ аманд өөрийн гараараа хор хийж байхаар улсын хэмжээнд устгалд оруулж байя. Хүнсний аюулгүй байдал алдагдсан энэ үед эрүүл саруул амьдрах нь хувь хүн бүрээс хамаарсан асуудал болоод байна.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …