“Үргээлэг 2” уран сайхны кино өчигдөр “Хүннү молл”-д нээлтээ хийсэн. Харин тус киноны нээлтийн дараах хүлээн авалт дээр жүжигчин Б.Амарсайхан “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан байна.
Түүнийг “Марко Поло” киноны Ариг Бөхийн дүрийг бүтээн, гадаадад Монголоо сурталчилж явааг нь үнэлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус одонг гардуулжээ.


Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл