АСЕМ-ын зочдод Приус-30 машинаар үйлчилнэ

145854261856ef981ae96c2АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалт ирэх оны долоодугаар сарын 15, 16-нд Улаанбаатар хотод болно. Энэхүү уулзалтад дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төрийн тэргүүн болон өндөр албан тушаалтнууд, албаныхан нийлсэн 4000 орчим зочид төлөөлөгч ирнэ гэсэн урьдчилсан тооцоог хийгээд буй. Үүнтэй холбогдуулан, тэдэнд үйлчлүүлэхээр өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн машин машинуудыг оруулж ирэх санал иргэдийн дунд багагүй шүүмжлэл дагуулсан.

Тэгвэл энэ асуудлыг энэ сарын 7-ны Засгийн газрын 142 дугаар тогтоолоор шийдвэрлэж (АСЕМ)-ын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортлох онцгой албан татвар болон гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тусгай зориулалтын автомашины жагсаалтыг хавсралтаар баталсан байна.

Тус тогтоолын хавсралтад зааснаар АСЕМ-д зориулж “Тоёота Приус-30″ загварын машин 52 ширхэгийг оруулж ирэхээр болжээ. Эдгээр машинуудыг “Хэт Моторс” импортлохоор болсон байна. Ингэхдээ төсвөөс мөнгө гаргахгүй бөгөөд татварын дэмжлэг аж ахуйн нэгжид үзүүлснийхээ хариуд АСЕМ-ын уулзалтад ашиглах аж.

145854265056ef983a0694c 145854266856ef984cc5ac1

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …