“Ан их хийдэг” залуучууд сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн үг

 Эр хүн байгалынхаа жамаар эмэгтэй хүнд дурлах, хайрлах, итгэх явц өндөртэй байдаг хүмүүс. Харин эрчүүдийн дунд нэгэн сонирхолтой судалгааг Калифорнын их сургуулийн эрдэм шинжилгээний танхим хийжээ.3a88a8ecb27449f1528a2a638c5027d42690754802013-08-28-16-08[www.urlag.mn]

Судалгаанд 1023 эрэгтэйг хамруулсан бөгөөд хөөрхөн хүүхэн хараад байгалын даавар нь илүү ялгардаг өөрөөр хэлбэл шууд хүсэмжилдэг эрчүүдийн ажил үйлс бүтэмж муутай байдгийг тогтоосон байна. Энэхүү судалгааг эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд эсэргүүцэж байгаа бөгөөд хувь хүний хэрэгт хэтэрхий оролцсон судалгаа хэмээн дүгнэсэн байна.

Уг судалгаанд “шалиг” гэх ойлголтонд орох эрчүүдийн ажил үйлс бүтэмжгүй, илүү ихийг хийх бүтээх хүсэлгүй, өөрийн хувийн карертаа амжилт муутай байдгыг тогтоожээ. Харин тэдгээр эрчүүд амьдрал ахуйдаа ч алдаж байгааг илэрхийлсэн энэхүү судалгаа нь олон эрчүүдийн уур ундуйг хүргэж байгаа юм. Тэд хэт хүндэрэхээрээ сэтгэцийн өөрчлөлтөнд ордог байна. Ийм төрлийн эрчүүд “ор хөнжлийн” ажилдаа сайн байдаг бөгөөд эмэгтэйчүүдийн тал дээр гаргаж байгаа өөрчлөлтөө амжилт хэмээн эндүүрэн дүгнэдгийг ч баталгаажуулсан байна.

Харин нийгэмд нэр хүндтэй, ажил үйлс нь бүтэмжтэй эрчүүдийг харахад эсэргээрээ байсан байна. Сайн үйл бүтээж нэр хүндтэй яваа хүчирхэг эрчүүд хэвийн бэлгийн чиг хандлагатай байдаг байна. Сайхан эмэгтэйг хараад байгалын эрэгчин даавар ялгаруулахаас өмнө тэрхүү хүнийг сонжих, боловсрол мэдлэгийг үнэлэх, ёс заншил, хүмүүжил зэргийг анхааран үздэг байна.  Манай ардын үгэнд дурдсанаар “ан хийхийн өмнө авгай хэрэггүй” гэдэг үг байдаг. Энэ нь их хэрэг бүтээх гэж байгаа бол эмс хүүхнийг түр ч гэсэн мартах ёстойг сануулсан байна. “Янаг ихэдвэл тэнэг болно” гэгчлэнгээр сургаж байжээ.

Харин үүнийг эрдэмтэд баталжээ. Эрчүүд минь хэт их сэрэлтэй бол сэитгэцийн эмгэг байх нь байдаг аж.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …