Японы нийслэл Токиогийн хойд дүүрэг Адатид мафийн якуза нарын дайсагнагч хоёр бүлэглэлийн гишүүдийн дунд том зодоон боллоо гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна. Энэ сар гарснаас хойш ес дэх удаагаа болж байгаа бүлэглэлүүдийн хоорондох энэ зодооны үеэр хэд хэдэн хүн бэртэж шархаджээ.
Мөргөлдөөн “Ямагути-гуми”, “Кобэ ямагути-гуми” гэсэн хоёр бүлэглэлийн гишүүд өөр өөрийн хянадаг газар нутгаасаа болон маргалдсанаас үүджээ. Цагдаагийнхан хоёр ч хүнийг баривчилсан бол шархадсан хүмүүсээ бүлэглэлийнхэн өөрсдөө авч явсан байна.
Эх сурвалж: www.assa.mn