Адель хакердуулжээ


Их Британийн дуучин Адель өнөөдөр дэлхийн хамгийн нэр алдартай хүмүүсийн нэг болсон. Тийм учраас бүсгүй хувийн амьдралаа бусдаас нууцлахыг хүсдэг нь аргагүй юм. Харин хакерууд түүний энэ бодолтой санал нийлэлгүй хувийн амьдралыг нь олны хүртээл болгосон аж. Хакерууд дуучин бүсгүйн гар утасны мэдээлэлд нэвтрэн оржээ.

Ингээд бүсгүйн хувийн гэрэл зургуудыг цахим сүлжээнд байршуулав. Адель бүсгүйн утсан дотор илэн далангуй гэрэл зургууд байгаагүй ч гурван настай хүү Анжелогийнх нь гэрэл зураг, жирэмсэн үедээ авахуулсан ургийн зураг, бие давхар үедээ гал тогоондоо авсан өөрөг зураг зэргийг нь хүүхэд ахуй үеийн гэрэл зургуудтай нь гаргаж олны хүртээл болгожээ.

Эх сурвалж www.wikimon.mn

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …