(FILES) A file picture taken on December 19, 2008, shows the Admiral Chabanenko Russian destroyer arriving at Havana's harbor. Russia has sent a naval flotilla of six warships including the Admiral Chabanenko led by an anti-submarine destroyer to its naval base at the Syrian port of Tartus, the Interfax Russian news agency reported this week. The Russian naval base in Tartus, its only such facility outside the ex-USSR, is a symbol of Moscow's lingering influence in the Middle East even if its military significance is small. AFP PHOTO

АНУ-д ОХУ анхааруулав

Мягмар гарагт хамтран гаргасан дүрэмтэй АНУ санал нийлэхгүй бол Сирийн гал зогсоох дэглэмийг зөрчиж байгаа талуудтай бид дангаараа тэмцэх болно гэж ОХУ мэдэгдсэн байна.

Уг дүрэмтэй санал нэгдэлгүй хойшлуулж байгаа нь байж боломгүй асуудал юм гэж ОХУ-ын генерал мэдэгдээд, яаралтай уулзалт хийхийг санал болгожээ. Гэвч түүний уриалгаас АНУ татгалзаж, уг асуудлыг аль хэдийн оновчтой арга замаар зохицуулж байгаа гэж мэдэгдсэн байна.

Хоёрдугаар сарын 27-ноос Сирид гал зогсоох дэглэм хэрэгжиж эхэлснээс хойш тус улсад хүчирхийлэл эрчимтэй буурсан билээ. Гэвч гал зогсоох дэглэмийг зөрчиж байна гэж Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин бие биенээ буруушаасаар байна.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадад дэмжлэг үзүүлэх агаарын цохилтын ажиллагаа бараг зорилгодоо хүрсэн гэж ОХУ мэдэгдээд, өнгөрсөн долоо хоногоос эхэлж хүчнийхээ дийлэнхийг Сириэс эргүүлэн татжээ.

Эх сурвалж: mgl21.mn

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …