Долоо хоногт 30-40 хүн улаанбурханаар өвчилж байна

2015 оны гуравдугаар сараас дэгдэлт нь эхэлсэн улаанбурханы тархалт өнөөдөр ч үргэлжилж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. Хүйтэн сэрүүний улиралд агаар дуслын замаар халддаг өвчлөл нэмэгддэг. Тиймээс шаардлагагүй тохиолдолд олон хүнтэй газраар зорчихгүй, аль болох даарч хөрөхгүй байхыг эмч нар зөвлөж байна.

18301c_brain-cancer-vaccine_x320

Өнөөдрийн байдлаар 21 мянга гаруй хүн улаанбурханаар өвчилжээ. Нийт тохиолдлын 80 хувь нь нийслэл хотод байна. Харин өвчилсөн иргэдийн дийлэнх хувийг 0-8 сартай буюу вакцины тун нь гүйцээгүй хүүхдүүд, мөн 15-25 насныхан буюу вакцинд хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа залуус эзэлж байна.

Хүйтний эрч чангарч байгаатай холбоотой ханиад томуугийн гаралт нэмэгдсэн. Улсын хэмжээнд амбулаториор эмчлүүлэгсдийн 6-7 хувийг томуугаар өвчлөгсөд эзэлж байна. Томуу, томуу төст өвчнөөс найдвартай хамгаалах энгийн арга бол вакцин. Гэвч төсөв санхүүгийн хүрэлцээгүй байдлаас болоод дөнгөж 45 мянган хүн л вакцинд хамрагдаад байна.

Улирлын чанартай дэгдэлт нь нэмэгддэг халдварт өвчнийг хязгаарлах нь зөвхөн эмнэлгийн үүрэг биш. Иргэд бага насны хүүхдээ гадуур авч явахгүй, дулаан хувцаслах, гараа савандаж угаах, дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэх зэрэг аргаар өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …