Хувцасны толбо, хөлсний үнэрийг хэрхэн арилгах вэ

Бидний амьдралд хөгжилтэй, дурсамжтай зүйлс зөндөө тохиолддог. Тэр дурсамжийг сануулах элдэв толбууд хувцсанд тань үлдсэн юм биш биз? Эсвэл толбо, бохирдлоос нь болоод дуртай даашинз, гоёлын хүрмээ өмсч чадахгүй явна уу. Хувцсан дээрх зарим толбыг хими цэвэрлэгээ ч арилгаж чадахгүй байх нь бий. Гэтэл гэрийн нөхцөлд толбыг арилгах энгийн аргууд бий. Юуны толбыг, хэрхэн арилгах талаарх эл зөвлөгөөг цаасан дээр бичиж, угаалгын өрөөнийхөө хананд наагаарай.

 

Үдшийн даашинз, гоёлын хүрмэн дээрээ шар айраг дусаачих тохиолдол хааяагүй. Үүнийг тун хялбархан аргаар, ердөө л нэг грамм содны уусмалаар арилгадаг. Дараа нь сайн чанарын савангаар угааж цэвэрлээрэй. Толбо гүн биш бол цэнхэр спиртээр арчсан ч болно.
Орой юм угаах хэрэггүй, мөн амралтын өдөр болтол бүү хойш тавь. Сэтгэл зүйчдийн үздэгээр угаах юм их хуримтлагдвал сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг гэнэ
Хувцасны шошгон дахь аюулгүйн заавартай танилцаарай. Хувцасны материалд аюулгүй, халуун бүлээн усанд угаалгын нунтаг хийж угаана. Толбыг илүү бэхжүүлэх магадлалтай байдаг тул савангаар угаах хэрэггүй.
Нимгэн бол лимоны шүүсээр арчихад бүрэн арилдаг. Харин дараа нь бүлээн индүүгээр дарж, усанд угаа. Эсвэл цагаан цуу ашиглаж болно. Цагаан цууны уусмалд бохирдсон хэсгийг дэвтээгээд, дараа нь цэвэр усаар угаана.
Шинэхэн толбыг хатахаас өмнө алчууртаа шингээхээр арчаарай. Соус, шөл нь халуунд улам бэхждэг учир хүйтэн усанд угаагаарай. Хэрэв толбо арилахгүй байвал шингээгч ашиглан, дахин угааж болно. Хуучин толбо бол глицериний уусмалд 20 минут дэвтээсний дараа дээр хэлсэнчлэн угаах нь үр дүнтэй.
Ургамлын тосноос тогтсон толбыг арилгахдаа хүүхдийн цацалга ашиглана. Толботой хэсэг дээр цацалганаас жигд түрхэнэ. Дараа нь хүйтэн усанд сайтар үрсэний дараа бүлээн усаар угаагаарай. Мөн шинэ толбыг эхлээд уудаг цаасыг хэд давхарлан тавьж, бүлээн индүүгээр индүүднэ. Толботой хэсгийн доор мөн уудаг цаас тавихаа мартав аа. Бүрэн арилаагүй бол хөвөнд бага зэрэг бензин шингээж арчдаг. Эсвэл зориулалтын толбо арилгагчийг хэрэглэж болно. Хөлсний толбыг арилгахдаа хувцсаа давс уусгасан саванд хийж дэвтээ
Цамцаа цэвэр усанд 2-2,40 цаг дэвтээнэ.
 Эх  сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …