Иргэд хоорондоо мөнгө зээлүүлэхийг хуулиар хориглолоо

УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталжээ. Энэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн шинэтгэлийн хуулийн хамтаар хэрэгжиж эхэлнэ.

449e0b50a0d4ab467021aecde82abc5eoriginal

Хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэхийг тус хуулиар хоригложээ. Зах зээл дэх мөнгө хумигдаж, улсын эдийн засаг сулралтай энэ үед хүүтэй зээлийн үйлчилгээний эрхийг зөвхөн арилжааны банк, банк санхүүгийн байгууллагад олгох нь мөнгөний эрэлд гарсан иргэнээ бодоогүй шийдвэр гэж зарим эдийн засагчид үзэж байгаа юм.

Зээлийн гэрээ бол иргэдийн хооронд хийгддэг хамгийн нийтлэг гэрээний нэг төрөл бөгөөд ихэвчлэн хүүтэй байгуулагддаг аж. Бусдад зээл олгосны төлөө хариу төлбөр авах боломжийг хуулиар хязгаарлана гэдэг байж болшгүй зүйл гэж Иргэний хуулийн нэмэлт өөрчлөлтийг шүүмжлэх хуульч ч байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …