2014.07.31-ний өдрөөс эхлэн танай телевиз шууд тоон системд шилжинэ гэсэн реклам цацагдаад багаггүй хугацаа өнгөрч байгаа.
Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2015 он гэхэд дэлхийн бүх улсууд аналоги системээс тоон системд шилжихийг уриалаад байгаа юм.
Монгол Улс ч ирэх оны долоодугаар сарын 31-ний өдөр тоон системд бүрэн шилжиж орохоор болоод байгаа аж. Харин манай улс телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги системээс тоон систем рүү шилжүүлэхдээ DVB-T2 системийг сонгон нэвтрүүлэхээр болсон. Одоо бидний өргөн ашиглаж буй сүүлийн үеийн гэгдэх LCD, LED, PLASMA телевизүүд нь дэвшилтэт тоон системийг шууд хүлээн авах боломжгүй гэнэ. Тоон системийг хүлээн авч ашиглахын тулд тусгай дамжуулах төхөөрөмжийг зурагтдаа нэмэлтээр авах юм байна.
Гэхдээ бүх зурагт нэмэлт хүлээн авагч ашиглахгүй. Учир нь сүүлийн үеийн зарим зурагтууд өөрөө шууд тоон системийг хүлээн авч байгаа. Одоогийн байдлаар телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги систем буюу газрын станцыг ашиглан үзэж байгаа бөгөөд үүнийг тоон системд оруулж, шинэчилж байна гэсэн үг юм. Тиймээс дэлхийд тоон системийн дөрвөн стандарт байдгаас манай улс DVB-T2 системийг сонгосон юм байна.
Нэмэлт төхөөрөмж болох “Set up box” гэдэг хүлээн авах нь 40-60 мянган төгрөгөөр борлуулагдах магадлалтай байна гэв. Тоон системд шилжих нь ашиг тус гэхээсээ илүү техникийн дэвшилд хүрч байгаа гэж ойлгоход болох гэнэ.
З.Байгалмаа
Ugluu.mn