Скайтел ХХК, Гааль, Татварын Ерөнхий газартай хамтран ажиллана

Скайтел ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болор, Гааль, Татварын Ерөнхий газрын  дарга С.Пүрэв нар цахим татварын системийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслол 2016 оны 03-р сарын 04-ний өдөр, Гааль, Татварын Ерөнхий газрын байранд болж өндөрлөсөн юм.

DSC_0052

Цахим татварын систем нэвтрээд 3 сар өнгөрч байгаа ч нийгэмд эерэг хандлага авчирч, иргэд аж ахуй нэгжүүдэд давуу тал нь мэдрэгдээд эхэлсэн. Уг хамтын ажиллагааны хүрээнд Скайтел ХХК цахим татварын системд хандаж буй аж ахуйн нэгж байгууллагуудад тулгардаг асуудлыг шийдэх, хөнгөвчлөх, улам боловсронгуй  болгох ажлуудыг хийх юм. Хамтын ажиллагааны эхлэл болгон Скайтелийн хэрэглэгчид тун удахгүй цахим татварын системд дата төлбөргүй хандаж төлбөрийн баримтаа бүртгүүлэх, сугалаанд оролцох, тохирлоо хянах гээд цахим төлбөрийн баримтын системийг ашиглах таатай нөхцөл бүрдэх болно.

Скайтел ХХК өндөр хурдны, өргөн зурвасын сүлжээг Монгол орон даяар нэвтрүүлэн, суурь бүтцээ байгуулж төрийн байгууллагын үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй, найдвартай хүргэсээр байгаа. Жишээ дурдвал, Замын цагдаагийн цахим  системийн төхөөрөмжид Скайтелийн 3G дата СИМ ашиглан, жолоочийн үнэмлэхийн мэдээллийг уншуулан шалгаж, зөрчил, торгууль, түүнийг төлсөн байдал, автомашины татвар, даатгалыг хянах бололцоог бүрдүүлсэн. Түүнчлэн Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй ТҮЦ машин төсөлд хамтран ажиллаж төрийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэсэн туршлагатай.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …