Онги голын эрэг дагуух 2.5 тн хогийг цэвэрлэжээ

Өчигдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран сумын төрийн байгууллагуудын албан хаагчдын хамт “Онги голоо хамгаалъя” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ хүрээнд Онги голын сав дагуу 8 га газрын 2.5 тн хогийг цэвэрлэж, гүүрийн хоёр талд хогийн сав байрлуулжээ. Баянгол сумын хувьд Онги голын сав газарт байрладаг юм.

Эх сурвалж: mnb.mn

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …