Муу тос гэдгийг өдөр тутмын амьдралд “транс-тос” гэж ойлгох болсон юм. Энэ тосны тухай дурсах төдийхөнд л хоолны салбарын мэргэжилтнүүдэд айдас төрдөг байна.
Ургамлын цэвэр тосыг устөрөгчүүлснээр транс-тос гаргаж авдаг юм. Бүтээгдэхүүний хадгалах хугацааг ингэж уртасгадаг…
Ердөө ганцхан грамм транс-тосыг тогтмол хэрэглэх нь “муу” холестериныг нэмэгдүүлж, зүрх-судасны элдэв өвчин тусах эрсдэлийг ихэсгэж, ялангуяа эмэгтэйчүүдэд2дугаар хэлбэрийн чихрийн шижин өвчин тусах шалтгаан болж болох юм.
Транс-тос их хэмжээгээр агуулагддаг хүнсний зарим бүтээгдэхүүн:
Бичил долгион зуухны попкорн: Попкорныг тослог бүтээгдэхүүн гэж олон хүн үздэггүй. Энэ нь үнэн, түүнд тос бага. Гэхдээ бичил долгион зуухны попкорннь транс-тос агуулдаг. Бүтээгдэхүүний шошгон дээр “Транс-тос: 0 грамм” гэж бичсэн байлаа ч, найрлагад нь орсон бүрэлдэхүүн хэсгийн нэг нь устөрөгчүүлсэн тос” байдаг.
Төмсний чипс: Энэ нь хамгийн аюултай бүтээгдэхүүний нэг.Нэг багавтархан уут нь 3 болон үүнээс илүү грамм транс-тос агуулдаг. Тиймээс үүний оронд самар цөмвөл хамаагүй дээр.
Крекер: Энэ нь нэлээд гэм зэмгүй юм шиг харагддаг. Гэвч “давстай” крекер транс-тос байнга агуулдаг. Шошгыг нь уншаад үзээрэй!
Түргэн хоолны зарим үрийн хольц: Хүүхдийн хувьд анхаарал татахуйцаар хийж, маш гоё савласан хэдий ч,хортой транс-тос агуулсан байх нь олонтоо. “Эрүүл” хоол мэтээр худалддаг олон “протеины батончик” ч мөн ялгаагүй. Харин овъёос болон мюсли идэх нь хамаагүй дээр.
Хөлдөөсөн бүтээгдэхүүнүүд: Хөлдөөсөн шанзтай бялуу, пицца болон вафлийг хийхэд мэдээж аятайхан боловч,муу тос их хэмжээгээр агуулсан байх нь олонтоо.Боломж байвал эдгээрийг идэхээс зайлсхийх хэрэгтэй.
Төмсний фри: Энэ нь бидний жагсаалтад орж байгаа хамгийн нэртэй бүтээгдэхүүн, гэхдээ онцлон сануулах шаардлагатай зүйл гэвэл, дунд зэргийн нэг порци фри нь таны хувьд аюултай 8 грамм транс-тос агуулсан байж болно (Таны муу тосны өдөр тутмын хэрэглээ аль болох 0-д ойрхон байх ёстой!).
Амтат боов: Бид бүгдээрээ ийм боовонд дуртай, олонхи нь нэг дор наад зах нь 2-3 ширхэгийг идэж чадна. Ингэж идэх нь тийм сайхан биш,яагаад гэвэл 3 ширхэг амтат боов 3 грамм аюултай тос агуулсан байж болно.Үүнээс гадна,кекс, амтат боов болон круассаны хольц нь транс-тос ихтэй байдаг. Дэлгүүрээс ийм бүтээгдэхүүн авахаас зайлсхийж,өөрөө хийж идэх нь илүү дээр.
Ургамлын хуурай тос: хатаасан тосны ийм хэлбэр нь түүний хадгалах хугацааг уртасгаж, түүнчилэн бидний артерийн судсанд бөглөрөл үүсгэдэг.Энэ тосноос холхон явах хэрэгтэй.
Маргарин: хатуу чанарыг нь хадгалахын тулд маргариныг устөрөгчүүлэх ёстой. Мөн л транс-тос агуулдаг гэсэн үг…
Эх сурвалж: zaluu.com