Түрээсийн байранд орох гэсэн иргэдийн бүрдүүлэх нэг материал бол эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа юм. Энэхүү лавлагаа аймаг, дүүргийнхээ эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгаас авах юм. Баянгол дүүргийн иргэний бүртгэлийн дээрх тасагт ойрын хугацаанд ихээхэн ачаалалтай байгаа аж. Учир нь түрээсийн байранд орохоор бүртгүүлж буй иргэд олон байгаа тухай дүүргийн бүртгэлийн ажилтан хэлж байв. Лавлагаа авахдаа иргэний үнэмлэхний канондуулсан хуулбар, гараар өргөдөл бичих, голомт банкны тусгай дансанд 5000 төгрөг туаасан баримт мөн анкет бөглөж өгөх юм байна. Баянгол дүүргийн иргэд голомт банкны 1165004534 дансанд 5 мянган төгрөг тушаах юм байна. Дээрх баримтуудыг бүрдүүлэн өгсөнөөс хойш ажлын гурван өдрийн дараа та лавлагаагаа авах боломжтой болох аж.
Түлхүүр үгиргэний мэдээлэл
Санал болгох мэдээ
Маргаашаас зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн өвлийн хуваарьт шилжинэ
Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн аравдугаар сарын 02-ны өдрийн 05:00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжинэ …