Маргааш мах иддэггүй өдөр

6832373036_345682d2b6
Маргааш хаврын дунд сарын шинийн 15-ны өдөр тохионо. Монголчууд эрт дээр үеэс билгийн тооллын 8, 15, 25, 30-ны дүйчэн өдрүүдэд бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон буян номын үйлэнд шамдаж, махан хоолыг тэвчиж, цагаан хоол иддэг уламжлалтай билээ.

Билэг ухаант ардынхаа зөв сайхан уламжлалыг өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлж, дүйчэн өдрөөр махан хоолыг тэвчихийг Жавзандамба хутагт төвөөс уриалж байна. Учир нь эрүүл биед саруул ухаан орших бөгөөд цагаан, ногоон хоолыг түлхүү хэрэглэснээр бие хөнгөрч, ухаан саруулжиж, залхуурах, нойрмоглох, лазантах зэрэг гэмүүд арилна хэмээжээ.

Мөн Өдөр тутам мах, өөх тос ихтэй хоол идсэнээр биеийг их ачаалдаг тул дүйчэн өдрүүд болон зун цагт амин дэм, эрдэс бодисоор баялаг цагаан, ногоон хоол идсэнээр эрэгтэй хүн илүү их эрч хүчтэй болдог бол эмэгтэй хүний арьс шингэрч, залуу сайхан харагддаг байна.
Та зөвхөн дүйчэн өдрөөр л махан хоолыг тэвчиж, буян номд шамдах ёстой юм байна гэж бүү эндүүрээрэй. Бусад өдрүүдэд ч болж өгвөл махан хоолыг тэвчиж, бусдад туслаж, буян номд шамдаж, өтгөс буурлууд болон ядуу дорой хүнд өглөг өгч, уур тэргүүтэй нүгэл хилэнцийг тэвчиж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой хэмээн тус төвөөс мөн уриалжээ.

Ингэснээр бид өөрсдийн болон гэр бүлийнхээ цаашлаад улс эх орныхоо амар амгалан байдалд хамгийн ашигтай хөрөнгө оруулалт хийж буй үйл хэмээн сануулж байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Э.Мөнх

Санал болгох мэдээ

МҮЭХ: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн ЭМД-ын сангаас 800 сая төгрөгийг гаргаж авсан зөрчил илэрсэн

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч, ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат, ШУБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга, ЭМДҮЗ-ийн гишүүн Т.Баясгалан нар …