“Бэст массаж -4” төвд “эрхлэв”

Өвлийг өнөтэй давсны ард хахир хавар айлчлан ирж байна. Биеийн ядаргааг тайлах мэргэжлийн бариа заслыг зорин очих үйлчлүүлэгчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Дэлгэцийн ард удаан сууж хүзүү хөшиж, толгой өвддөг болсон бол та бариа заслын аргаар л энэ бүх өвчнөөсөө ангижирна. Нэг их ажил хийж байгаа гээд өөрийнхөө эрүүл мэндийг хойш тавьж болохгүй.

DSCN9044

Тэр бүр эмнэлгийн үйлчилгээ аваад байдаггүй хүмүүст алжаал ядаргаа тайлах, хуян шар усыг тарааж, эмгүй эмчилгээний гайхамшгийг  мэдрүүлэх газар бол “БЭСТ МАССАЖ-4” төв юм. Тэднийх мэргэжлийн бариа засалч, массажистуудтай бөгөөд “Хараагүйчүүдийн үндэсний төв”-ийн салбар юм.

DSCN9054

Иргэд үйлчлүүлэгчиддээ ойртон очих зорилгоор МУИС-ийн 2-р байрны хойно 48-р байрны 8 тоотод үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэгдсэн сул болон бүрэн хараагүй массажистууд Японы уламжлалт Анма, Ши-Ацу бариа заслын аргаар барихаас гадна Монголын уламжлалт бариаг мөн хийдэг юм байна.

Бариа хийлгэж эхлэхэд: Толгойноос эхлэн судас барьж үзсэнээр бариагаа эхлүүллээ. Ширүүн гартай юмаа гэсэн бодол төрсөн ч таны өвчний байдал ийм болохоор өвдөх мэдрэмж илүү байгаа хэрэг гэнэ. Хүзүү мөрлүү хөөн буулгаж, барихад уйлах шахлаа. Учир нь хуян гэгч нь бүх булчинг нь чангалсан, хөдөлгөөнийг хязгаарласан, зангирсан байдалтай байгаа хэрэг аж. Аажим хөөсөөр хөлийн ул хүртэл барихад биеэс ямар нэгэн зүйлийн ачаа авсан мэт сэтгэгдэл төрөв. Бүтэн цагийн турш “ноолуулсан” бие чилэхгүй байгаа мэт болсон. Гэхдээ харааны бэрхшээлтэй хүнээр бариулж байгаадаа эмзэглэж л байлаа.

DSCN9055

“Гар нь чилж байгаа болов уу, миний биеийн муухай өвчнийг тусчихвийдээ” гэсэн бодол толгойноос гарсангүй. Тэнд очиход юу ч бэлдэх шаардлагагүй байсан ба массажинд зориулсан тусдаа тосоор хийгддэг юм билээ. Тэрхүү тос нь хувцасанд толбо үлдээдэггүй, үнэргүй бас биед нэг их “хүндэрдэггүй” санагдсан. Массажинд орж “эрхэлсэн” миний бие хөнгөн, шингэн болж амарсан шиг амарлаа.

Бид өдөр тутамдаа амарч чаддаггүй, ажиллаад шалидаггүй, эрүүл мэнддээ анхаардаггүй болон хувирч. Энэ байдлаас өвчин тусч байж л гарах юм. Харин эрүүл байх үндэс нь бие чөлөөлж, зөв амрах гэдгийг ойлголоо. Тиймээс таны ч бас бие хөшиж хөндүүрлээд байгаа бол “БЭСТ МАССАЖ-4” мэргэжлийн төвийг зориорой. Тэдний утас нь 80858690 шүү.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …