Газар хөдлөлтийн гамшгийн үед ус, цахилгаан, дулаан зэрэг бидний үндсэн хэрэглээ болсон үйлчилгээ тасарсан тохиолдолд та болон таны гэр бүл хэний ч туслалцааг авч чадахгүй 3 хоног болон түүнээс ч удаан хугацаагаар бие даан амьдрах шаардлага гарч болзошгүй юм.
Тиймээс нэр бүхий 15 хэрэглэлийг бэлтгээрэй.
| № | Нэр, төрөл | Тайлбар /зориулалт, хэмжээ |
| Цэвэр ус | Уух болон шингэн нөхөх, хордлого тайлах, шарх цэвэрлэх, нүүр, гар угаах зэрэг зориулалтаар хэрэглэнэ. | |
| Хүнс | Лаазалсан болон хатаасан удаан хугацаагаар хадгалах боломжтой хэрэглэхэд бэлэн хялбар байх /өдөрт 3 удаа, 3 хоног хооллохоор тооцох/ | |
| Нийлэг уут | Хүнс, хоол хадгалах болон бэлтгэх сав, бээлий, борооны цув, нөмрөг, дэвсгэр болгон ашиглана. | |
| Сонин | Биеийн дулааныг хадгалах, яс хугарсан, гэмтсэн үед чиг барих, ороох, гал гаргах зорилгоор ашиглана. | |
| Цаас, харандаа, скоч /наалддаг тууз/ | Бэхэлгээ, боолт хийх, шаардлагатай тэмдэглэл үлдээхэд ашиглана. | |
| Бээлий | Биеийн дулааныг хадгалах, гарын арьсыг гадны нөлөөнөөс хамгаалах, халуун, хүйтэн болон химийн бодис, хурц ирмэгтэй гэх мэт аюултай зүйлтэй харьцах/-д хэрэглэнэ. | |
| Алчуур | Бохирдсон гар, нүүрийг цэвэрлэх, амны хаалт, ивүүр, зөөлөвч, нөмрөг, дэвсгэр болгох гэх мэт зориулалтаар ашиглана. | |
| Дулаан хувцас | Биеийн дулааныг хадгалах, гадны таагүй орчноос хамгаалах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх /өвчтнийг зөөвөрлөх/-д ашиглана. | |
| Гар чийдэн | Гэрэлтүүлэх, дохио өгөх зориулалтаар ашиглах бөгөөд зай нь цэнэгтэй байх шаардлагатай. | |
| Шүгэл | Дохио өгөхөд ашиглана. | |
| Радио | Гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг шуурхай, тасралтгүй, шууд хүлээн авах зориулалттай бөгөөд зайгаар ажилладаг байвал зохимжтой. | |
| Эмийн сан | Өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд ашиглана. | |
| Бичиг баримт, карт | Таныг хэн болохыг тодорхойлох бөгөөд гэр бүлийн бусад гишүүдтэй холбоо тогтоох, төрийн болон банк, санхүүгийн үйлчилгээг шуурхай авахад ашиглана. | |
| Гэрийн хаяг | Таныг хэн болохыг тодорхойлох бөгөөд гэр бүлийн бусад гишүүдтэй холбоо тогтоох, эд хөрөнгийг авран хамгаалахад ашиглана. | |
| Лаа, шүдэнз | Гэрэлтүүлэх, дохио өгөх, хоол боловсруулах дулаан гаргах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх /зүү, тариур чимхүүрийг шатааж ариутгах/-д ашиглана. |

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл