Малаа дагаад мал бол гэв. Тийм л юм бол тавантолгойгоо бүр больчих. Бүгдээрээ малаа маллаад хөгжицгөөе. Эрх баригчид таван толгой зэрэг хэдэн “уурхайн” толгойгоо маллаад ашиг шимийг нь хүртэе гэнэ. Та нар зүгээр л малаа дага бид таван толгойгоо дагая гэж үү. Малчин хүнд газар шороо, элс нэг бүр нь үнэтэй зүйл байдаг юм. Байгаль дэлхийгээ хөндсөн хойно хичнээн малтай байгаад ч яах билээ.
Мал маань идэх зүйлгүй бол, уух усгүй бол үр шим нь хаанаа харагдаж байна гэж З.Энхболд даргаас асуумаар байна. Гэтэл “алдарт” Оюу толгой секунд тутамд 873 литр гүний усыг хөрсөнд гарган цацдаг. Гүндээ шимгүй бол хөрсөндөө шимгүй байхыг малчин ард минь харин ч нэг “гадарлахтайгаа” байгаа. Хэдэн зуун жил мал малласан Монгол малаа дагаад, амаа тосдоод яваж байя” үүнийг бид угаас хангалттай чадна.
Гэхдээ малаа маллахад учир бий. Малаа даган хөгжвөл улс орны хөрс бүтэн, уур амьсгал зөөлөн байх биз. Харин таны “айлдсан” шиг иргэдэд энэ ашиг шим хамаагүй та нар зүгээр малаа л малла гэвэл эсрэгээрээ болон хувирна. Харин та нарын малласан малын ашиг шимийг бид хүртэе гэнэ үү. Басхүү эрх баригчид малчдын малыг нөөцөлж ашиг олсоор байх бололтой. Малаар хөгждөгсөн бол Монгол Улс ашиг дэлхийд хөгжсөн орон байхгүй биз. Дэлхийн хамгийн их малтай, нэг хүнд оногдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг тэгвэл Монгол улс тэргүүлэх нь яав З.Энхболд дарга аа.
Малаараа тэргүүлж чадахгүй дэлхийн “дайтай”-д газрын хэвлийн баялагаараа тэргүүлэх санааг тань ойлгож байвч “үр минь үлдэх хорвоод” гишгих газар, уух ус, ургамал амьтан, унаган төрхийг нь “хагаслаад” ч болов сэргээж үлдээгээсэй. Малаа маллаад ч “дэлхий хол”, эх газрынхаа “хэвлийг хөндөөд” ч дэлхий хол болж хоцрох вийдээ.
Бид ч яахав малаа дагаад сайхан амьдраад байна та нар минь оюу толгой дагаад “шороо” үмхэх вийдээ. Малчдыг “жижиг” мэтээр бүү сэтгэ тэд чинь байгаль эхтэйгээ ойрхон байж яваа энэ Монголын чинь жинхэнэ ”эзэд” нь юм шүү.
Б.Саран