Яахав та их мөнгөтэй байлаа гэж бодъё, таны хүрээлэл, цаг зав ажил амралт яаж өөрчлөгдсөн бэ. Мэдээж амьдрах орчин, ахуй л өөрчлөгдөж сайжраа биз.
Үүнээс үүдээд эрдэмтэд, сэтгэл судлаачид мөнгө, орлогын хэмжээ хүний сэтгэл ханамж, аз жаргалд хэр нөлөө, хамааралтай болохыг судалж үзсэн байна.
Британийн Стирлинг, Ноттогемийн их сургуулийн эрдэмтэд тухайн хүний орлого, аз жаргал сэтгэл ханамжид нь хэрхэн нөлөөлж байгааг тогтоохоор есөн жилийн хугацаанд 140 гаруй мянган хүнээс асуулга явуулж, амьдрал, сэтгэл ханамж нь ямар байгааг ажиглажээ. Энэ хугацаанд судалгаанд оролцогсод жилийн орлого хэд, өөрийфн амьжиргаа, сэтгэл ханамжийнхаа талаар байнга анкет бөглөж байж.
Эцсийн эцэст янз бүрийн улс орны энэ хүмүүсийн хэлж байгаагаар бол мөнгөний хүчин зүйл аз жаргалд нь нэг их нөлөөлдөггүй гэсэн дүн гарчээ.
“Таны аз жаргалтай байхад юу нөлөөлдөг вэ” гэсэн асуултад хүмүүс ихэвчлэн гэр бүл, хүүхэд, найз нөхөд гэж хариулсан гэж эрдэмтэд хэлж байна.
Эх сурвалж: www.assa.mn