“Хагас өлсгөлөн” байх нь танд сайхан бие, эрүүл мэндийг “бэлэглэнэ”

Та хэр тэвчээр хатуужилтай вэ? Энд тэнд гомдолоол явдаг юм биш биз. Өөрийн гоо сайхандаа анхаарч байна гээд буруу, муу зүйлийн золиос болоод байгаа биш биз. Эрүүл чийрэг биетэй байх таны мөрөөдөл үү. Тийм бол түр амсхийгээд үүнийг үргэлжлүүлэн уншаарай.

977fec2f9e318a69big

Ямар ч хүн бие организмынхаа тухай өөрөө бүрэн мэдэхгүйн улмаас хэт таргалалттай байдаг. Таргалалт бол 1000 өвчний эхлэл гэдэг. Та өөртөө таалагдахгүй байгаа юм биш биз. Эрдэмтэд хоолоор таргаламтгай байдаг хүмүүст турах аргыг ганцхан үгээр тайлбарлажээ. Хоол хүнсээр эмэгтэй хүн 2000 илчлэг, эрэгтэй хүн 2500 илчлэгийг өдөртөө авах ёстой. Үүнийг хоол тэжээлээс авна.

d9690c155cf9c8dcgreat

Гэхдээ та ууж байгаа ундаа, идэж байгаа нэг зүсэм талхныхаа илчлэгийг харж сурах хэрэгтэй. Мөн та хэн нэгний бэлтгэсэн хүнсээс татгалзаж өөрөө өөрийн гараар найруулан “хүртэж” байх нь чухал. Энэ нь нэгдүгээрт шинэ хоёрдугаарт хүн өөртөө хэзээ ч муу зүйл хийж иддэггүй. Ямар нэгэн баярын дараа таргаламтгай бол та эрүүл байгаагын шинж. Хүний биед орсон тэжээллэг чанар нь таныг тэтгэх дуртай байна гэсэн үг. Элдэв төрлийн өвчингүй болохоор та хүнсээр таргалж байгаа хэрэг. Үүнийг эсрэг харуулах ганцхан зам байдаг нь “өлсгөлөнгийн тэвчээр” юм. Өлсөх нь таны биеийг хөнгөн, бас эсэргүүцлийн дархлааг нэмэгдүүлдэг. Хэт их биш ч гэсэн та “хагас” өлсгөлөн явах хэрэгтэй.

Дайны он жилүүдэд тарган хүн байдаггүй гэдэгчлэн та хэр их тэвчээртэйгээр өлсөж чадна төдий чинээ биед орох хор бага, эсэргүүцэл сайн, зөв биеийн урсгалтай болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр миний тарга хоолных биш, багийн тарга, төрсний тарга, удмын тарга гэгчлэн элдэвээр өөрийгөө “оношлоод” идээд суух хэрэггүй. Дэлхийд алдартай загвар өмсөгч сайхан хүүхнүүд хагас өлсгөлөн гэдэг дүрмийг амьдралдаа хэвшүүлээд сурсан байдаг.

images

Хагас өлсгөлөн байхад таны биед ямар өөрчлөлт орох вэ. Мэдээж бие хөнгөрнө, арьс шингэрнэ, үс зөөлөрнө, мөн өтгөн их хэмжээгээр гарахаа болино. Харин та “хагас” өлсгөлөн байх үедээ ус сайн уух хэрэгтэй. Ус таны биед хуримтлагдсан элдэв хуучин муу “шаарыг” аажим хөөнө. Та нэг сар ус ууж өлслөө нэмэр алга гэж битгий шантраарай. Аажим олсон таргийг аажим л хөөж гаргадаг юм. Гэхдээ та хэт өлсөж тамирдаж болохгүй нь мэдээж. Одоо идэж байгаа зүйлийнхээ 50 хувийг хасаад үз.

Бүтэн порц хоол хэзээ ч бүү ид. Жимс, ногоо гэгчлэн усан сууритай /бүтэцтэй/ зүйлсийг түлхүү хэрэглэ. Өдөрт хоёр удаа цадатлаа иддэг байсан бол дөрвөн удаа баг багаар / хорхойгоо дарах маягаар/ хоолло. Энэ нь хэрэв танд элдэв вирус байгаа бол үржих нөхцөлгүй болгож, биеийн өөрийгөө эсэргүүцэх, элдэв бохирдолтой тэмцэх чадварыг нэмэгдүүлдэг. “Өлсөхүйн гайхамшиг” гэгчийг та өөр дээрээ туршиж, эрүүл эрч хүчтэй, сайхан харагдах зам л танд үлдлээ. Сайхан биетэй өөртөө таалагддаг болсон хойноо та өөрийн эрхгүй нимгэн, “нойтон” хувцаслахыг хүсч олны анхаарлын төвд орох болно.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …