Өнөөдөр 16.00 цагт гамшиг ослын дохио дугарах мэдээлэл хэдэн өдрийн өмнөөс цацагдсан. Гэтэл Монголчууд яг дохио дугарахад бэлэн биш байна. Юу хийх ёстойг хэд хэдэн тохиодлоор мэдээллэж байсан ч “Гүндүүгүй Монгол” зангаараа тоосон шинжгүй өнгөрлөө.
Дохионы дуу маш сул байсан болохоор ч тэр үү айж сандарсан, яах ёстойгоо мэдэж байгаа хүн гудамжинд харагдсангүй. Үнэхээр байгалын давагдашгүй хүчин зүйл болбол иргэд хэрхэх ээ мэдэхгүй байгаа нь “эмгэнэлтэй”.
Олон давхар байшин барилга зүү орох зайгүй хаа сайгүй баригдаж байгаа ч өнөөдөр барилга нурвал бүгд “дарагдан” унах нь. Монгол гэр хамгийн найдвартай гэгддэг ч байшин барилгад хошууран “чихэлдэх” монголчууд ийнхүү “өнгөрөх” нь.
Сургалт мэдээллийг Онцгой байдлын газар хангалттай өгдөг ч хэнэггүй Монгол хүмүүн мэдээлэл авахгүй байна. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэгчлэн “хаширч” байж ойлгох болтой.
Б.Саран