Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 25. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 17. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, 4 ногоон мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана.

Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Хуучин өр, эсвэл өв залгамжлах, даатгал зэрэгтэй холбоотой хуулийн асуудлуудаа шийдвэрлэнэ. Бүхий л асуудалд ухаантай байж зөн совингоо дагаарай. Сэтгэл хөдлөлд бүү авт үүний уршиг нь санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Хэрүүл маргаан үл ойлголцолгүйгээр энэ асуудал өнгөрөхгүй. Хэрэв дотны хүмүүстэйгээ хамтран ажиллавал энэ асуудал үгүй болно.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр залуу хүмүүс нь шударга бус явдлуудтай тулгарах бөгөөд өөрт тохиолдсон таагүй зүйлээ бусдаас эвтэйхэн нуухыг оролдоно. Амьдралын хэцүү цагт асуудлын гадна үлдчихгүйн тулд аливаа нэгэн асуудлын цөмд орон, түүнд бодлоо уралдуулна. Хувь тавилан таны бардам занг мөн омоглон байдлыг сорино. Гэхдээ ямар нэгэн асуудал гарч болзошгүй тул бүх төлөвлөгөө баримтаа бичиж тэмдэглэ. Энэ нь алсдаа танд хэрэг болох бөгөөд ирээдүйд бий болох асуудлын зангилааг тайлах нигууртай.


Хамтатгах (5/21-6/21)

Гэнэтийн орлого орж ирнэ. Том хэмжээний худалдан авалт хийхийн тулд сайн судалж бэлтгэх болон байж болох бүхий л боломж бололцоог бодож тооцоолох хэрэгтэй. Худалдан авсан зүйл тань удаан хэрэглэгдэнэ. Ажил урагштай албан тушаал ахих эсвэл мэргэжлээ дээшлүүлэхэд таатай. Гэхдээ сэтгэлийн шарх нам гүм байдлыг эвдэнэ. Энэ цаг үе хэдий сайхан байгаа ч ирэх сард сэтгэл санаа зовоох асуудал бишгүй гарна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өөрийгөө хамгаалах, энерги эрч хүчийг хуримтлуулбал зохилтой өдөр. Таны дотоод ертөнцөд бодит амьдрал халдах аюул оршин байгаа тул анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Харилцаа холбоо тогтооход таатай өдөр. Өр нимгэн болж ураг төрлийн холбоогоо мэдэрнэ. Сургалттай холбоотой асуудлууд муугүй амжилттай байна. Шинэ харилцаа урт удаан хугацааных болон хувирна. Богино аялал ба гэрээ хэлэлцээрүүд хийхэд амжилттай байх болно.


Арслан (7/23-8/22)   

Анхны харцаар дурлаж болзошгүй. Гэвч энэ харьцаа удаан үргэлжлэхгүй. Оддын байрлалаас харахад хурц ухаантай, нэгэн хэвийн гунигтай байдлыг үзэн яддаг хүмүүс тань анхаарлыг татна. Аахар шаахар зүйлд хайр дурлал. уран бүтээлийн эрч хүчээ бүү үр. Хэрэв хэт их сэтгэл хөдлөлтэй, хүлцэнгүй бус байвал сэтгэл гутралаас болж зүрх өвдөх эсвэл арван хоёр нугалаа гэдэс тань өвдөх болно.


Охин (8/23-9/22)   

Төлөвлөгөө тань бүтэлгүйтсэн ч энэ асуудлыг тайван хүлээж ав. Таны цалин нэмэгдсэнээр үндсэн орлого чинь нэмэгдэх бөгөөд байрныхаа төлбөрийг төл. Та тушаал дэвших хэдий ч цалин нь тийм ч өндөр биш байх болно. Хэдийгээр цаасан дээр таны цалин өндөр байх боловч үндсэн орлого тань тийм ч их байхгүй бололтой. Бусад хүмүүсийн юу хэлэхийг сонсох хэрэггүй. Өнгөрсөн цаг үеэ дурсах нь танд таатай мэдрэмж төрүүлэх болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Нөхцөл байдал бага зэрэг зөөлөрнө. Санхүүгийн хуучин асуудлуудыг шийдэхэд таатай. Харьцаандаа ялангуяа шинэ хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Тэвчээртэй байж энэ цаг үеийг өнгөрөө. Өдрийг гэрээсээ гарч, гэр бүл, хүүхдүүдтэйгээ өнгөрөө. Дэмий хоосон яриа, улиг болсон зүйлээс хол бай. Архины төрлийн хорт хэрэглээ, махан хоол тааламжгүй.


Хилэнц (10/23-11/21)   

Энэ өдөр танд зарим нэг алдааг засаж залруулах сайхан боломжийг өгөх болно. Өөртөө тэвчээртэй хандаж, хүрээлэн буй орчинд сайхан харилцааг үүсгэхийг хичээгээрэй. Өглөөгүүр азтай байна. Гэвч үдээс хойш бичиг баримтаа алдах, хичээл сурлагатай холбоотой, аян замд таагүй явдалтай учрах гэх мэт үйл явдлууд тохиолдоно. Дараа нь үл ойлголцох байдал үүсгэхгүйн тулд удирдлага болон дотны хүмүүстэйгээ холбоотой бай.


Нум (11/22-12/21)

Хоёрдмол шинжтэй өдөр. Дотоод нөхцөл байдлыг харалгүйгээр тодорхой бус зүйлээс түгших магадлалтай байна. Биеэ барилгүйгээр гэр болон ажил дээрээ бай. Санамсар болгоомжгүйгээр алдаа гаргахаас өмнө ганцаараа байх нөхцөл бололцоог гарга. Энэ нь алдагдсан тэнцвэрт байдлыг тань эргүүлэн авчрах болно. Эрүүл мэнддээ анхааран сайн амралт хэрэгтэй.


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр шээс ялгаруулах замын эрхтнүүд тавгүйтэх магадлалтай. Бөөрний архаг өвчтэй хүмүүс өвчин сэдэрч болзошгүй байна. Нүдээ өвтгөхгүйн тулд бөөрний эмчилгээ хийлгэх нь тустай. Хадгалсан хүнсний зүйл идэхээс болгоомжилж, ургамлын гаралтай хаван хөөх эмийг уухыг зөвлөж байна. Хайр сэтгэлийн асуудалд багахан хэмжээний үл ойлголцол гарах тул өөрийн бодолтой байж үүнийг эвтэйхэн шийдэх хэрэгтэй.


Хумх (1/20-2/18)   

Ажил хэргийн болон хувийн амьдралдаа ямагт нөөцтэй явдаг энэ ордныхонд сонголт хийх хүнд үе ирнэ. Танд тайван байдал хэрэгтэй байна. Шинэ түвшинд хүрэх гэж битгий хичээ, том зорилго бүү тавь. Элэг, цөс муудаж болзошгүй болгоомжтой бай.


Загас (2/19-3/20)

Хүмүүсийн хэлж ярьж байгаа бүхэн тэдний бодол санаанаас тэс өөр байх болно. Тиймээс зүгээр л өөрийн хэлж буй зүйлдээ эзэн болж, ухамсартай байх хэрэгтэй. Худал хуурмаг байдал, атаархал, бүгдийг өөрийн болгох гэсэн оролдлого зэргээс болж бүх зүйл замбараагаа алдах болно. Тиймээс өөрийгөө илүү сайн танихыг хичээ. Та ажлын газрынхаа хэн нэгэнд дурлах бөгөөд энэ нууцаа хадгалах танд маш хэцүү байх болно. Ажлынхаа дараа нууц болзоо зохион байгуулж, өдрийг таатайгаар дуусгахыг хичээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …